Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Мэдээ

Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/19/2025Шинэчилсэн:01/30/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, М.Сарнай нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр  /2025.06.19/ өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нарийвчлан зохицуулсан 30 хууль тогтоомж, 200 эрх зүйн акт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, түүний харьяа байгууллагаас олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна.

Агаар орчны бохирдлын асуудлыг төрийн бүх байгууллага, нийслэл, орон нутгийн байгууллага, бусад эрдэм шинжилгээний болон судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн чиг үүргийн дагуу хариуцан гүйцэтгэж байна.

Гэвч агаар орчны бохирдлыг бууруулахтай холбоотой хууль тогтоомж, шийдвэрийн уялдааг хангах, зөрчлийг арилгах, хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох өөрчлөлтийг тухай бүр хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажил төдийлөн хийгдээгүй талаарх судалгааны дүгнэлтүүд гарсаар байна хэмээн хуулийн төсөл санаачлагчид танилцуулгадаа дурдсан.

Энэ нь хууль тогтоох дээд байгууллагын хувьд батлагдан гарсан хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт сул, хяналт, шалгалтын ажил хийгдсэн ч төдийлөн оновчтой, үр дүнтэй бус байгаагийн нэг илрэл гэж дүгнэж болохоор байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэн эрүүл, аюлугүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасныг ханган, баталгаажуулах зорилгоор Монгол Улсад агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулж, бодит үр дүнд хүрэх стратегийг хэрэгжүүлэх, бодлогын хэрэгжилтийг дэмжих орчныг бүрдүүлэхийн тулд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны харьяанд “агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал, байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцлийг хангах асуудал, цаг уур, орчны хяналтын асуудал, усны бодлого, нөөц, усны бохирдол, хог хаягдал, дахин боловсруулалт” зэрэг асуудлыг дагнан хариуцах үүрэг бүхий “Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулах хуулийн төслийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.