Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Оюуны өмчийн шүүгчдийн дэлхийн форумд Монголын шүүгчид оролцлоо
Мэдээ

Оюуны өмчийн шүүгчдийн дэлхийн форумд Монголын шүүгчид оролцлоо

Эрхэм админBy Эрхэм админ03/02/2026Сэтгэгдэл байхгүй9 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Оюуны өмчийн олон улсын хуралд оролцсон тэмдэглэл

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл, Б.Адъяасүрэн бид Дэлхийн Оюуны Өмч байгууллага (WPO)-аас зохион байгуулсан Оюуны өмчийн шүүгчдийн форумын Швейцар улсын Женев хотод 2025 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд болсон хуралд оролцоод ирлээ.

Оюуны өмчийн шүүгчдийн форумд дэлхийн тал бүрээс ирсэн олон улсын оюуны өмчийн хэрэг, маргаан шийдвэрлэдэг шүүгч нар хүрэлцэн ирж оролцдог.

Уг форумыг оюуны өмчийн салбарт инновацыг хурдасгах, оюуны өмчийн үндэстэн дамнасан, дэлхийн хэмжээний хэрэглээ улам бүр нэмэгдсээр байгаатай холбоотойгоор оюуны өмчийн тулгамдсан асуудлуудын талаар олон улсын туршлага солилцох платформыг бий болгох зорилгоор Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагын Шүүхийн институтээс жил бүр зохион байгуулдаг байна.

Энэ удаа форумд дэлхийн 101 улс орон, бүс нутгийн зургаан шүүхийн 520 гаруй шүүгч нар танхимаар болон цахимаар оролцсон, үүнээс 190 шүүгч танхимаар ирж оролцсон. Тэрээр үндсэн 8 сэдвийн хүрээнд улс орны оролцогч нар илтгэл тавьж, тухайн сэдэвтэй холбоотой өөрийн оронд гарсан шүүхийн кейсүүдийн онцлог, тухайн хэрэг, маргааныг шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн талаар туршлагаа танилцуулж, энэ төрлийн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд тулгамдаж буй нийтлэг асуудлыг хэлэлцэж, орчин үеийн техник технологийн өөрчлөлтэй холбоотойгоор анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудыг хөндөн, шинээр үүсэж буй сорилт, бэрхшээлүүдийг хэлэлцэж, тухайн асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцсон болно.

Үндсэн 8 сэдэв тус бүрд 1 чиглүүлэгч удирдан, 4 илтгэгч илтгэл хэлэлцүүлж, тухайн илтгэлд дурдагдсан асуудлын хүрээнд асуулт, хариулт явуулж, ярилцлага өрнүүлсэн. Хоёр өдрийн турш бүтээгдэхүүний загвар, эмийн патент, олон нийтэд танигдсан барааны тэмдэг, дижитал нотлох баримт, зохиогчийн эрхтэй холбоотой эрх, хувь хүний эрх, иргэний журмаар шийдвэрлэгдсэн үед хохирлын тооцоо, оюуны өмчийн эрхтэй холбоотой хэргийг эрүүгийн шүүх шийдвэрлэхэд анхаарах асуудал зэрэг сэдвүүдийг бодит жишээ, шүүхийн шийдвэр, кейсүүдтэй холбон тайлбарлаж хэлэлцлээ.

⚖️ Дараах сэдвүүдийг форумын хэлэлцүүлгийн үеэр хэлэлцсэн болно.

Үүнд:
1️⃣Бүтээгдэхүүний загвар (Industrial Designs)-тай холбоотой асуудлууд

Энэхүү хэлэлцүүлгээр бүтээгдэхүүний загварын эрхийн хамгаалалтын хүрээ, шаардлага болон бусад оюуны өмчийн эрхтэй зэрэгцэх, давхцах асуудлыг авч үзлээ.
Бүтээгдэхүүний загвар нь бүтээгдэхүүний гадаад үзэмж, гоо зүйн шинж чанарыг, түүний дотор хэлбэр дүрс зэрэг гурван хэмжээст шинж чанар, хээ, зураас, өнгө зэрэг хоёр хэмжээст шинж чанарыг хамгаалдаг онцлогтой бөгөөд үйлдвэрлэлийн болон гар урлалын олон төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэгддэг бөгөөд график тэмдэг, хэрэглэгчийн график интерфейс (GUI), лого зэрэгт хамааралтай байж болно. Энэ онцлогтойгоо холбоотойгоор бүтээгдэхүүний загвар нь патент, зохиогчийн эрх, барааны тэмдэгтэй эрхийн хамгаалалтын хувьд давхцал үүсэх тохиолдол практикт элбэг байгааг шүүгчид онцолж байв.

Бүтээгдэхүүний загварын мөн чанарыг харгалзан бүтээгдэхүүний загварын дизайны эрхийн маргаан нь бусад Оюуны өмчийн эрхтэй давхцаж буй асуудлуудыг үүсгэж болно. Энэ хэлэлцүүлэгт оролцогчид эдгээр эрхийн хамгаалалтын хувьд давхцаж буй асуудлуудыг шийдвэрлэх сүүлийн үеийн тохиолдлуудыг судлахын зэрэгцээ дизайны хамгаалалтад тавигдах шаардлагуудыг үнэлэх, дизайны эрхээс техникийн талыг оруулахгүй байх, нарийн төвөгтэй бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсгүүдийн дизайны хамгаалалтыг хэрхэн улс орнууд үнэлж байгаа туршлагаа хуваалцсан.

2️⃣ Эмийн патент (Pharmaceutical Patents): Хамгаалалт ба хүртээмжийн тэнцвэр

Эмийн патент нь инновацыг дэмжих зорилготой боловч нөгөө талаас эмийн үнэ, хүртээмжид нөлөөлдөг. Иймээс патентын хүчинтэй байдлыг шалгахдаа шүүхээс өндөр түвшний нягт нямбай судалгаа, үнэлгээ шаардлагатай байдаг.

Тодруулбал, Эмийн патентын асуудал нь инновац, өрсөлдөөн, олон нийтийн хүртээмжийн асуудлуудыг аль алиныг анхааран авч үзэх шаардлагатай нарийн төвөгтэй сэдэв гэж оролцогчид тодорхойлж байсан.

Улс орны шүүхүүд патентын хүчинтэй байдлыг үнэлэхдээ:
🔹 Тайлбарын хүрэлцээ (enablement), Шинэ бүтээлийн талаарх тайлбар хангалттай тодорхой эсэх
🔹 Итгэл Үнэмшилтэй байдал (plausibility), Мэргэжлийн хүн уг тайлбарыг ашиглан бодитоор хэрэгжүүлэх боломжтой эсэх
🔹 Шинэ бүтээл бодит ахиц дэвшил авчрах хангалттай баримт, нотолгоо байгаа эсэх зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулж байсан.

Мөн өргөдөл гаргасны дараах туршилтын үр дүнг патентын хүчинтэй байдлыг батлахад ашиглах боломжтой эсэх нь маргаантай хэвээр байна.

Түүнчлэн өмнө нь аль хэдийн хэрэглэж байсан эмийн бодисыг шинэ эмчилгээний хэрэглээ мэтээр патентжуулах асуудал илүү нарийн шалгуураар үнэлэгдэх шаардлагатайг дурдаж байсан. Зөрчлийг авч үзэхдээ бүтээгдэхүүн шууд утгаараа ижил биш ч агуулгын хувьд дүйцэж байвал хамгаалалтын хүрээнд хамрагдах боломжтой эсэхийг шүүх нарийвчлан тогтоох шаардлагатай онцолсон.

Эдгээр маргаанд шүүхийн үүрэг нь инновацыг хамгаалах, зах зээлийн шударга өрсөлдөөнийг хадгалах, олон нийтийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэхэд оршиж байгаа талаар оролцогчид санал нэгдсэн.

3️⃣ Олонд танигдсан барааны тэмдэг (Well-known trademarks): Хамгаалалтын өргөтгөсөн цар хүрээ

Олонд өргөн танигдсан барааны тэмдэг нь энгийн тэмдгээс илүү хамгаалалтын эрхтэй байдаг. Парисын конвенц болон ДХБ-ын TRIPS хэлэлцээрийн хүрээнд ийм хамгаалалтыг хүлээн зөвшөөрсөн боловч “олонд танигдсан” гэх ойлголтыг тодорхой хэмжээнд нээлттэй үлдээсэн тул шүүхийн практикт энэ барааны тэмдгийг ямар байдлаар улс орнуудын шүүх тайлбарлаж байгаа туршлагаа хуваалцсан.

Улс орны шүүхүүд дараах асуудлыг бодит баримтад тулгуурлан тогтоодог:
🔹 Тухайн барааны тэмдэг үнэхээр өргөн хүрээнд нийтэд танигдсан эсэх, үүнийг тодорхойлох шалгуурыг тогтоодог
🔹 “Олны танил”, “алдартай”, “нэр хүндтэй” барааны тэмдгийн ялгаа, танигдсан байдал нь олон нийтээр эсвэл тодорхой салбарын хүрээнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн эсэх
🔹 Ямар нотлох баримт хангалттайд тооцох буюу нотлох баримтын стандарт
🔹 Олонд танигдсан барааны тэмдгийн нэр хүндийг нь гутаах, дордуулах (dilution), эсвэл буруугаар (шударга бусаар) ашиглах тохиолдолд зөрчилд тооцох шалгуур илүү өргөн хүрээнд үнэлэх шаардлагатай.

Энэ төрлийн маргаанд нотлох үүрэг, нотлох баримтын чанар онцгой ач холбогдолтой гэж үздэг бөгөөд улс орны шүүхүүд олны танил барааны тэмдгийн нэр томьёоны агуулгыг өөрийн улсын эрх зүйн орчинд тодорхойлох үүрэгтэй хэвээр байгааг тэмдэглэв.

4️⃣ Нотлох баримт (Evidence): Дижитал ба хил дамнасан сорилт, бэрхшээл

Оюуны өмчийн маргааныг хянан шийдвэрлэхэд ихэвчлэн нотлох баримтын чанар, хууль ёсны байдал чухал ач холбогдолтой. Орчин үед шүүхийн практикт хэрэглэж буй нотлох баримтад:
🔹 Онлайн буюу дижитал платформын нотлох баримтын мэдээлэл
🔹 Сошиал медиа дахь хэрэглээ
🔹 Электрон захидал, серверийн бүртгэл
🔹 Хил дамнасан худалдааны баримт зэрэг дижитал эх сурвалж зонхилж байна.

Шүүх дараах асуудлыг нягтлах шаардлагатай болдог талаар тэмдэглэв:
🔹 Баримтыг хууль ёсоор цуглуулсан эсэх
🔹 Өөрчлөгдөөгүй, бүрэн мэдээлэл хадгалагдсан эсэх
🔹 Хэн, ямар нөхцөлд үүсгэсэн нь тогтоогдох боломжтой эсэх
Патентын хэрэг, маргаанд шинжээчийн дүгнэлт, барааны тэмдгийн маргаанд хэрэглэгчийн судалгаа чухал нөлөө үзүүлдэг.

Иймд шүүх нотлох баримтын эх сурвалж, аргачлал, үнэлгээний шалгуурыг тодорхой тусгах шаардлагатай болж байгааг талаар санал нэгдсэн болно.

Дижиталчлал, даяаршлын нөлөөгөөр оюуны өмчийн маргаанд нотлох баримтын шинж чанар өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор дараах асуудлыг анхаарах шаардлагатай гэж тэмдэглэв:
🔹 Дижитал нотлох баримтын баталгаажуулалт
🔹 Хил дамнасан нотлох баримтын эрх зүйн үр дагавар
🔹 Илрүүлэх, нотлох баримт цуглуулах журам
🔹 Шинжээчийн дүгнэлт
🔹 Судалгааны нотлох баримтын үнэлгээ
Ялангуяа онлайн орчинд гарсан зөрчлийг нотлох асуудал шүүхийн өмнө шинэ сорилт болж буйг оролцогчид онцолсон.

5️⃣ Зохиогчийн эрх (Cope right)-тэй холбоотой (neighboring rights бүтээлийг хүргэхэд оролцсон оролцогчийн буюу хөрш оролцогчийн) эрх

Зохиогчийн эрхээс гадна уран бүтээлийг олон нийтэд хүргэхэд оролцсон этгээдүүдийн (neighboring rights бүтээлийг хүргэхэд оролцсон оролцогчийн буюу хөрш оролцогчийн) эрхийг хамгаалах тогтолцоо байгааг анхаарах талаар хэлэлцэв. Үүнд жүжигчид, дуучид, фонограмм үйлдвэрлэгчид, өргөн нэвтрүүлгийн байгууллагууд хамаарна.

Энэ хүрээнд Rome Convention, WIPO Performances and Phonograms Treaty болон Beijing Treaty on Audiovisual Performances-ийн хүрээнд олон улсын зохицуулалтын талаар танилцуулга, хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнөсөн.
Шүүх эдгээр олон улсын стандартыг тухайн улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцын оролцогчийн үүрэг хариуцлагатай уялдуулан үнэлэх шаардлагатай талаар онцлов.

Хөрш оролцогчийн эрхийн хамгаалалтын хүрээ улс орон бүрд харилцан адилгүй хэрэгжиж буйг жишээ, шүүхийн практик, кейсүүдтэй холбон тайлбарлав.
🔹 Зохиогчийн эрх ба хөрш оролцогчид (гүйцэтгэгч, фонограмм үйлдвэрлэгч, өргөн нэвтрүүлэгчид) эрхийн давхцал
🔹 Ёс суртахууны эрхийн хамгаалалт
🔹 Шударга урамшууллын зарчим
🔹 Хамтын удирдлагын байгууллагын үүрэг
🔹 Лицензийн гэрээний тайлбар
Технологийн өөрчлөлт эрхийн хэрэгжилтийг байнга шинэ сорилтод оруулж байгааг тэмдэглэв.

6️⃣ Хувь хүний эрх ба дижитал орчин

Хүний нэр, дүр төрх, дуу хоолойг зөвшөөрөлгүй ашиглахтай холбоотой маргаан нэмэгдэж буй талаар оролцогчид санал солилцов. Зарим улсад үүнийг “хувь хүний эрх” буюу олон нийтэд хүний нэр, дүр төрх, дуу хоолойг зөвшөөрөлтэй ашиглах, сурталчлах эрхийн хүрээнд хамгаалдаг.

Энэ эрх нь:
🔹 Хувь хүний эрхэмсэг оршихуй, өөрийн нэр төр, дүр төрх, дуу хоолойг хамгаалах, хувь хүний нууцын эрхүүдтэй салшгүй холбоотой
🔹 Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө
🔹 Нийтийн ашиг сонирхол
зэрэг үндсэн эрхүүдтэй зайлшгүй хамт хөндөгддөг буюу давхацдаг.

Ялангуяа хиймэл оюун ухаанаар хүний дүр, дуу хоолойг дуурайлган ашиглах тохиолдолд шүүх тухайн хувь хүний эрх, нийтийн ашиг сонирхлын тэнцвэрийг онцгой анхаарах, хувь хүний нэр, дүр төрх, дуу хоолойг арилжаа, бизнесийн зорилгоор ашиглаж байгааг анхаарч үнэлэх шаардлагатай болж байгаа талаар хэлэлцэв.

7️⃣ Иргэний хэрэг дэх хохирлын тооцоо

Оролцогчид оюуны өмчийн маргаанд хохирлыг тооцох аргачлалын ялгаатай байдлыг хэлэлцэв. Оюуны өмчийн зөрчил тогтоогдсон тохиолдолд хохирлыг хэрхэн тооцох нь шүүхийн шийдвэрийн чанарт нөлөөлдөг байна.

Улс оны шүүхүүд дараах аргуудыг хохирлыг тооцохдоо хэрэглэж болно:
🔹 Эрх эзэмшигчид учирсан бодит хохирол
🔹 Зөрчигчийн олсон ашиг
🔹 Хуулиар тогтоосон нөхөн төлбөр
🔹 Нэмэгдүүлсэн (шийтгэлийн) хохирол
Зөрчил санаатай байсан эсэх нь хохирлын хэмжээнд нөлөөлөх чухал хүчин зүйл болдог. Нотлох баримтын хүрэлцээ, эдийн засгийн тооцооллын аргачлал нь шийдвэрийн үндэслэлд тодорхой тусгагдах шаардлагатай талаар онцлов.

8️⃣ Оюуны өмчийн эрхтэй холбоотой эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал

Зарим оюуны өмчийн зөрчил нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээнд хүрдэг. Үүнд хуурамч бараа үйлдвэрлэх, хууль бус контент түгээх, зохион байгуулалттай зөрчил зэрэг хамаардаг.

Энэ асуудлын хүрээнд дараах асуудлыг хэлэлцсэн:
🔹 Эрүүгийн шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг нарийвчлан тогтоох шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэх
🔹 Арилжааны шинж, санаатай үйлдлийг нотлох
🔹 Цахим буюу Дижитал нотлох баримтыг хууль ёсны аргаар цуглуулах
🔹 Онлайн зөрчлийн санхүүгийн хохирлыг үнэлэх
🔹 Эрүү, иргэн болон захиргааны журмаар оюуны өмчийн маргааны хянан шийдвэрлэж байгаа шүүхүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог бодлогын түвшинд сайтар уялдуулах, шүүгч нар хоорондоо практикийн талаар санал солилцох, хэлэлцүүлгүүдийг өргөн хүрээнд зохион байгуулж байх.

✅ ДҮГНЭЛТ

Форумын үед хэлэлцсэн дараах асуудлууд шинэлэг, цаашид манай улсын оюуны өмчийн маргаан шийдвэрлэдэг шүүгч нар илүү нарийвчлан судлах шаардлагатай, ач холбогдолтой асуудал гэж үзэж байна: Үүнд:
🔹 Оюуны өмчийн эрхүүд хоорондоо давхцах, зэрэгцэх тохиолдолд шүүх хэрхэн хууль зүйн хувьд зөв эрхийн тэнцвэрийг тогтоох
🔹 Патентын хүчинтэй байдлыг үнэлэхэд тайлбарын хүрэлцээ, нотолгооны стандартын үүрэг
🔹 Олны танил бүхий барааны тэмдгийг тодорхойлох шалгуур, түүнийг нотлох ач холбогдол
🔹 Дижитал болон хил дамнасан нотлох баримтыг үнэлэх арга зүй
🔹 Хувь хүний эрхийг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй зэрэгцүүлэн авч үзэхдээ хэрхэн тэнцвэрт байдлын зарчмыг авч үзэх шаардлагын талаар.

Форумын хэлэлцүүлгүүдээс авч үзэхэд оюуны өмчийн маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй техник, эдийн засаг, хүний эрхийн харилцан тэнцвэрт байдлыг авч үзэх зайлшгүй шаардлага гарч байгаатай холбоотойгоор шүүгчдээс илүү нарийвчилсан мэргэжлийн түвшний дүн шинжилгээ, олон улсын чиг хандлагыг харгалзан үзэх шаардлага нэмэгдэж байгаа талаар ойлгож авлаа.

Мөн дижиталчлал, хиймэл оюун ухааны хөгжлийн нөлөөгөөр нотлох баримтын шинж чанар, зөрчлийн хэлбэр, хохирлын тооцоолол улам төвөгтэй болж буйг оролцогчид онцолж байлаа.

Тодруулбал, Оюуны өмчийн эрхийн маргаан нь сүүлийн жилүүдэд илүү нарийн төвөгтэй, технологийн хөгжилтэй уялдсан, хил дамнасан буюу олон улсын шинжтэй болж байна. Шүүхийн өмнө зөвхөн хууль, эрх зүйн тайлбар бус, шинжлэх ухаан, зах зээл, дижитал орчны онцлогийг хамтад нь үнэлж, тайлбарлах шаардлага нэмэгдэж байна. Ийм нөхцөлд шүүхийн шийдвэр:
🔹 Нотлох баримтад тулгуурласан,
🔹 Эрх, ашиг сонирхлын тэнцвэрийг хангах,
🔹 Үндэсний болон олон улсын эрх зүйн уялдааг харгалзсан,
🔹 Ирээдүйн практикт чиглэл өгөхүйц байх шаардлага улам нэмэгдэж байна.

Бидний хувьд энэхүү форум нь:
🔹 Олон улсын шүүхийн практиктай танилцах
🔹 Оюуны өмчийн нарийн мэргэжлийн асуудал бүрийн онцлог зохицуулалт, хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүхийн тайлбаруудыг харьцуулах
🔹 Үндэсний хэмжээнд тулгарч буй асуудлыг өргөн хүрээнд эргэцүүлэн бодох
🔹 Цаашдын шүүн таслах ажиллагаанд бодит хэрэглэгдэхүйц туршлага авах
боломжийг олгосон ач холбогдолтой, бидний мэргэжлийн болон хувийн хүний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан арга хэмжээ болсон.

⚖️ Тэмдэглэл, сэтгэгдэл бичсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл, Б.Адъяасүрэн

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.