Дуучин Э.Чулуунчимэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан охины нь бага насны зургийг олон нийтийн сүлжээнд хандалт авах зорилгоор нийтэлж байгаад бухимдлаа илэрхийлжээ.
Тэрбээр “Миний охин одоо том болсон. Өөрөө болон найз нөхөд нь харж, уншиж байгаа. Хүүхдийн зургийг ёс зүйгүйгээр ашиглахаа болино уу” хэмээн анхааруулсан байна.
Мөн тэрээр охиных нь эцэг, дуучин Болд-ыг нэр цохон дурдалгүйгээр, “Шинэ амьдрал зохиосон хүн охинтойгоо нүүр бардам мэндэлж ч чаддаггүй атлаа олон нийтэд сайн хүний дүр эсгэдэг” хэмээн шүүмжилжээ.
Э.Чулуунчимэгийн хэлснээр, охиноо өөрийн хүчээр өсгөн хүмүүжүүлж яваа бөгөөд “Миний охины зургаар гоёх эрх энэ хүнд байхгүй” гэж хатуу байр суурь илэрхийлсэн юм.
Тэрбээр мөн “Үр хүүхдээ хайхарч, сэтгэл тавих нь эцэг хүний үүрэг. Осолтгүй хүүхдийн минь аав байсан нь л үнэн” хэмээн нийтлэлдээ дурдсан байна.
Одоогоор уг асуудалд нөгөө тал ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
