Монгол улсын иргэн, 47 настай М.Батчулуун нь 2026 оны нэгдүгээр сарын дөрөвний өдөр нэг гэр бүлийн хоёр хүн болох жирэмсэн эмэгтэйг 4 настай хүүхдийнх нь хамт амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Мөн энэ үеэр гурван настай хүүхдэд хүнд гэмтэл учруулж, алахыг завдсан бөгөөд гурван настай охин эмнэлгийн тусламж авснаар амьд гарсан билээ.
Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
М.Батчулуунд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Бага насны хүүхдийг алах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

