Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Төр хувийн хэвшлийн байгууллагуудтай өрсөлдөхгүй байхыг баримталж, эрүүл, чөлөөт зах зээлийг бодлогоор дэмжинэ
Мэдээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Төр хувийн хэвшлийн байгууллагуудтай өрсөлдөхгүй байхыг баримталж, эрүүл, чөлөөт зах зээлийг бодлогоор дэмжинэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/28/2026Шинэчилсэн:03/29/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 750 гаруй төлөөлөгч “Чөлөөлье, Цэгцэлье, Төлөөлье” уриан дор чуулж байна. Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал оролцож, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогоо танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг хангах эрх зүйн орчныг бий болгох нь “Чөлөөлье” санаачлагын гол үзэл санаа юм гэдгийг тодотгов. Энэ хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэлээ.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, төлбөрийн чадваргүйдлын тухай хууль, арилжааны тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн гэв.
Мөн төр хувийн хэвшлийн байгууллагуудтай өрсөлдөхгүй байхыг баримталж, эрүүл, чөлөөт зах зээлийг бодлогоор дэмжиж, бизнес эрхлэгчид, дотоодын аж ахуй нэгжүүдэд ээлтэй татварын орчныг бүрдүүлэхийг чухалчилсан хуулийн төслүүд хүлээгдэж байгааг онцолсон. Түүнчлэн энэ цаг үед ард иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах бодлого нэн чухал байгааг дурдаад Улсын Их Хурлаас баталсан тогтоолыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн шинэчлэлийн ажлууд хийх шаардлагатай байна гэлээ.
Энэхүү арга хэмжээнд оролцож буй иргэдийн өөрөө удирдах төлөөллийн байгууллагад сонгогдон ажиллаж байгаа 21 аймаг, 9 дүүргийн иргэдийн төлөөлөгчид нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, шийдэл эрэлхийлж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.