Зургийн тайлбар: НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхцэцэг
Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд зорчиж явсан автомашин осолд орж, Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны дарга Батчулууны нөхөр болон НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхцэцэг нар амиа алджээ.
Осол болох үед дөрвөн уг автомашинд дөрвөн хүн сууж явсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны дарга Батчулууны нөхөр, НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхцэцэг болон түүний нөхөр явж байгаад өөд болсон гэх албаны мэдээлэл байна.
НИТХ-ын зүгээс талийгаач Б.Мөнхцэцэгт эмгэнэл илэрхийлсэн бол СХД болон дүүргийн ИТХ-ын удирдлагууд одоогоор ямар нэгэн байр суурь илэрхийлэлгүй, чимээ аниргүй.
Мөн талийгаачдын шарилыг авчрахаар НИТХ-аас хүмүүс явсан гэх мэдээлэл байна.

