Монголын үзэгчдэд танигдсан жүжигчин П.Шүүдэрцэцэг өөрийн амьдралын түүхийг өгүүлэх гурван боть ном бичиж буйгаа зарласан байна.

Түүний амьдрал, уран бүтээл, хайр дурлалын замнал олон нийтийн анхаарлыг татсаар ирсэн бөгөөд энэ удаа тэр бүхнээ нэгтгэн уншигчдад хүргэхээр зорьжээ.

Түүний амьдралын үе шат бүрийг илтгэх дурсамжууд багтсан бөгөөд өнгөрсөн, одоо, ирээдүйг хамарсан намтарчилсан бүтээл болох нь.

