Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлнэ
Фото

Халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлнэ

coolНийтэлсэн: cool03/19/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Вакцин дархлаажуулалтын “Глобал Алянс” сангийн санхүүжилтээр ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ-өөс хамтран халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх бэлтгэл ажлын сургалтыг дүүрэгчилсэн байдлаар зохион байгуулж эхэллээ.

Энэ хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ӨЭМТ, эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, вакцинатор болон нийгмийн ажилтан, бусад холбогдох мэргэжилтнүүд сургалтанд хамрагдаж байна.

Сургалтад хамрагдсанаар дархлаажуулалтын үйл ажиллагааг гүйцэтгэдэг эмч, сувилагч, нийгмийн ажилтан, халдвар судлагч болон бусад холбогдох мэргэжилтнүүдийн мэдлэг хандлага сайжирч, шинэ вакциныг нэвтрүүлэх үйл явц амжилттай хэрэгжих юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас халдварт саа өвчнийг дэлхий дахинд устгах зорилтыг тавьж ажилласны дүнд 1988 оныг 2008 онтой харьцуулахад өвчлөлийг 99 хувь бууруулсан ч зэрлэг омгийн полиовирүс Афганистан, Пакистан гэсэн 2 оронд нутагшмал хэвээр үлдсэн тул зөөвөрлөгдөн дэгдэлт үүсгэх эрсдэлтэй байгаа юм.

Тиймээс 2013 онд ДЭМБ-аас “Халдварт саа өвчнийг устгах төгсгөлийн шатны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.

Дэлхий дахинд 2008-2013 онд бүртгэгдсэн вакцинаас үүдэлтэй омгоор үүсгэгдсэн халдварт саагийн өвчлөлийн 500 гаруй тохиолдлын 98 хувь нь 2-р хэв шинжээр үүсгэгдсэн байжээ.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн улс орнууд 2016 оны дөрөвдүгээр сард халдварт саагийн 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжсэн аж.

Шилжилтийн дараа Монгол Улсад шинээр төрсөн 100 гаруй мянган хүүхдэд халдварт саагийн 2-р хэв шинжийн эсрэг дархлаа байхгүй тул тус дэд хэв шинжээр үүсгэгдсэн халдварт саагийн өвчлөл бусад орноос зөөвөрлөгдөн орж ирэх үед өвчлөх эрсдэл тулгарч байгаа юм. Иймд халдварт саагийн 1, 2, 3-р хэв шинжийг агуулсан идэвхигүйжүүлсэн вакциныг заавал хийх дархлаажуулалтад нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болсон байна.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.