“Хувьсал” продакшн, VOO платформын хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны кино албан ёсоор нээлтээ хийж, бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болж эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж, уран бүтээлчид болон урлаг, соёлын салбарын төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна. Кино багийнхан улаан хивсний ёслолд оролцож, үзэгчидтэйгээ сэтгэгдлээ хуваалцлаа.
“Сэтгэлийн уяа” кино нь хүний дотоод ертөнц, хайр сэтгэл, амьдралын үнэ цэнийг хөндсөн уянгын драм төрлийн бүтээл бөгөөд орчин үеийн нийгмийн харилцаа, хувь хүний сэтгэлзүйн нарийн мэдрэмжийг илэрхийлсэн байна.


