МУГЖ, ХХ зууны манлай эстрадын дуучин, поп дива Б. Сарантуяа нэг хүүтэй билээ. Б.Сарантуяагийн хүү Б.Эрхэмбилэг багаасаа хэвлэлийнхний анхаарлын төвд байж, олны хайрыг татаж ирсэн.
Ээж, дүү нартаа түшигтэй хүү тэгвэл өнөөдөр ийм том залуу болжээ.
Ээжийнхээ хэвлэлийн хурлын үеэр дүү нараа халамжилж, хайртай бүсгүйгээ эрхлүүлэнгээ цэцэг зөөх, мик барих зэрэг ажлыг түүртэлгүй хийж байгаа харагдана лээ. 
Хүү Б.Эрхэмбилэг нь хар багаасаа л “Сараагийн эрх шар” хэмээн дуудуулж, олны нүдэнд өртсөн билээ. Харин Эрхэмээ хүүг өнөөдөр хэн ч харсан “Яг аав байна шүү дээ. Ямар том эр болоо вэ” гэдэг аж. Түүний төрсөн аав УИХ-ын гишүүн Л.Болдын төрсөн дүү Л.Болдхуяг гэдгийг хүн бүр мэддэг.



