“Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэх үг бий. Урлаг, спортын салбарын нэр хүндтэй хоёр гэр бүл ураг барилдсан нь олны анхаарлыг татсаар ирсэн. Тодруулбал, найруулагч Ц.Хүсэлбаатарын гэр бүл Улсын Тод манлай уяач А.Батсүхийнхтэй худ ургийн холбоотой болж, тэдний охин Б.Гангамаа тус айлын бэр болж хөөрхөн хүү төрүүлсэн.

Тэгвэл Сумьяадоржынх бүл нэмж, хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байна. Залуу хос одоогоор гадаадад суралцаж, ажиллаж амьдрахын зэрэгцээ аялан, амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг бичиж яваа гэнэ.


