МУГЖ У.Уранчимэг-ийн охин Анударийн төрсөн өдөр халуун дулаан уур амьсгал дунд тэмдэглэгджээ.
Тэрээр ойр дотнын гэр бүлийнхэнтэйгээ хамт сюрприз барин баяраа тэмдэглэж, цахим хуудсандаа сэтгэл хөдөлгөм зургууд хуваалцсан байна.

Ц.Анударь “Миний 30 нас үнэхээр сайхан байна… Удахгүй бид хоёр хоёр хүүхдийн эцэг эх болно” хэмээн бичиж, гэр бүл нь улам өргөжин тэлж буй баярт мэдээг давхар дуулгажээ.
Ийнхүү төрсөн өдрийн баяр нь давхар утга учиртай болж, аз жаргал, хайр дүүрэн мөчүүдээр дурсагдах өдөр болсон байна

