Дэлгэц, тайзны уран бүтээлээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Б.Одончимэг сүүлийн үед илт турж, галбиржсан төрхөөр олны анхаарлыг татаж байна.

Тэрбээр бие даасан хоёр дахь уран бүтээл болох “НАМАЙГ ДАГУУЛААД ЯВААЧ” драмын жүжигийнхээ гол дүрийг бүтээхийн зэрэгцээ продюсерээр ажиллаж буй.

Түүний энэхүү өөрчлөлт, уран бүтээлийн идэвх нь фенүүдийнх нь сонирхлыг ихэд татаж, шинэ жүжгийг нь үзэх үзэлтийг улам нэмэгдүүлсээр байна.


