Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
Мэдээ

BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ

coolBy cool05/07/2026Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ТВ8 телевиз, HR CORPORATION-ийн ерөнхийлөгч, бизнесмен Ё.Мөнхдэмбэрэл нарын хамтран санаачлан хэрэгжүүлж буй сэтгэлгээний “BE STRONG” реалити шоуны хоёр дахь дугаар өнөөдөр үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Өнгөрөгч даваа гарагт цацагдсан эхний дугаарт шоуны 10 оролцогч болон дүрмийг танилцуулсан. Тэд хувь хүний хөгжил, сэтгэлгээний өөрчлөлтөд чиглэсэн бодит сорилтуудыг даван туулах бөгөөд сорилт бүр нь оролцогчдын ур чадвар, тэсвэр хатуужил, сэтгэлзүйн бэлтгэл, манлайлал, шийдвэр гаргах чадвар болон багийн хамтын ажиллагааг цогцоор нь сорих болно.

Эхний шатанд оролцогчид эрэгтэй болон эмэгтэйгээрээ хуваагдан баг болон өрсөлдөнө. Өрсөлдөөнд ялсан баг 50 саяын үнэлгээ бүхий үнэт эдлэлийг өөрийн болгох боломжтой.

Энэхүү сонирхолтой өрсөлдөөнд өөрийгөө сорьж, сорилтуудыг амжилттай гүйцэтгэсэн 10 оролцогчоос 6 оролцогч хасагдаж, үлдсэн оролцогчид финалд өрсөлдөнө.

Тунаж үлдсэн оролцогчдоос цор ганц ялагч тодорч, 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашины эзэн болох болно.

Шоуны нэг болон хоёрдугаар шат тус тус 9 дугаар үргэлжлэх бөгөөд нийт шагналын сан 150 сая төгрөг.

Нийгмийн олон талт төлөөллөөс бүрдсэн, өөр өөр насны, ажил мэргэжил, алдаж оносон амьдралын туршлагаараа эс ялгарах 10 оролцогчийн сэтгэлгээ, амьдралын хандлагыг хамтдаа задлан шинжилж, тэдний шинэ хувилбартай танилцах аялал ийн эхэллээ.

Шоуг хамтран санаачлагч Multiplier Ё.Мөнхдэмбэрэл “Be Strong” шоу төслийн хүрээнд оролцогчдод сэтгэлгээгээ задлах, өөрийгөө өөрчлөх, амьдралын шинэ зорилгоо тодорхойлох хөгжлийн хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлнэ. Мэргэжлийн ментор, бизнес коуч, стилист, фитнесийн дасгалжуулагч нараар баг бүрдүүлж, оролцогчдын сэтгэлгээ, оюун санаа, карьер, бие бялдар, стиль имиджийн түгжээг тайлж, нийгэмд нөлөөлөх бие хүний эрс өөрчлөлтийг бүтээх гэнэ.

Оролцогчдын бодит түүх, сэтгэлзүйн өөрчлөлт, амьдралдаа гаргах шинэ шийдвэрүүдийг бодитоор харуулах “BE STRONG” реалити шоу нэвтрүүлгийн хоёр дахь дугаар өнөөдөр буюу пүрэв гарагийн 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болно.

“Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино” 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.