Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар дарамтлахыг эсэргүүцэж мэдэгдэл гаргав
Мэдээ

Сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар дарамтлахыг эсэргүүцэж мэдэгдэл гаргав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/12/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх, эрх чөлөө нь ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл мөн.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “худал мэдээлэл тараах” зохицуулалт нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байна гэж дүгнэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч, уг зохицуулалтыг өөрчлөх ажлыг эхлүүлсэн. Гэвч энэ хүрээнд “гүтгэх” үйлдлийг шинээр эрүүгийн гэмт хэрэгт тооцох агуулгыг төсөлд тусган, 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр төлөвлөж буйг Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо эрс эсэргүүцэж байна.
Сүүлийн жилүүдэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг эрүүгийн хэрэг, мөрдөн шалгах ажиллагаа, хууль шүүхийн дарамтаар айлган сүрдүүлэх, улмаар өөрийгөө цензурдэх нөхцөл байдал эрс нэмэгдэж байна. Төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэл бүхий этгээдүүдийн зүгээс хэвлэл мэдээлэлд шууд болон шууд бусаар нөлөөлөх, сэтгүүлчдийг гутаан доромжлох, хууль хяналтын байгууллагаар дарамтлуулах явдал газар авч байгаа нь хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд ноцтой заналхийлэл болж байна.
“Гүтгэх”-ийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хараат бус байдалд дарамт учруулж, нийтийн ашиг сонирхлын асуудлаарх шүүмжлэлийг хумих, иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлах, улмаар эрх мэдэлтнүүд шүүмжлэлийг дарах хэрэгсэл болгон ашиглах эрсдэлийг бий болгоно гэж үзэж байна. Олон улсын хүний эрхийн байгууллагууд нэр төр, алдар хүндтэй холбоотой маргааныг эрүүгийн бус, иргэний эрх зүйн хүрээнд шийдвэрлэхийг тогтмол зөвлөж ирсэн.
Түүнчлэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэрэгжүүлэх хүрээнээс хальж, шинээр эрүүгийн шинжтэй зохицуулалт нэмж оруулах нь хууль боловсруулах ил тод, оролцоотой байх зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.
Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш. Энэ нь иргэдийн мэдэх эрх, төрд хяналт тавих боломж, ардчиллын үнэт зүйлсийн үндэс суурь юм. Иймд хэвлэлийн эрх чөлөөг хумих, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг эрүүгийн аргаар хязгаарлах аливаа оролдлогыг бид эрс эсэргүүцэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.