“Улаанбаатар 2026” Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Эрэгтэйчүүдийн К44 буюу – 63кгд “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн 5 удаагийн аварга, МУГТ Г.Болор-Эрдэнэ түрүүллээ.

Пара таеквондогийн Ази тивийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 52 кгд “Парис-2024” паралимпын наадмын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав өрсөлдлөө.
Манай тамирчин аваргын төлөөх тулаанд Узбекстаны Рустамова Кароматойтай тулалдаж 2:1-ээр ялж эх нутгийн дэвжээнд алтан медаль хүртлээ.

