Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ШҮҮХИЙН ШИНЭЧИЛСЭН ЦАХИМ ХУУДСЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ
Мэдээ

ШҮҮХИЙН ШИНЭЧИЛСЭН ЦАХИМ ХУУДСЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ

Эрхэм админBy Эрхэм админ05/27/2026Сэтгэгдэл байхгүй5 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

​Шүүхийн цахимжилтын бодлогын хүрээнд хэргийн оролцогчид болон иргэд олон нийтэд зориулсан шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор танилцуулж байна.

​Өмнө нь шүүхүүд тус бүрдээ өөр загвар, бүтэц бүхий цахим хуудас ашиглаж байсан бол шинэчлэлийн хүрээнд Улсын дээд шүүхээс бусад 88 шүүх нэгдсэн загвар, нэгдсэн стандарт бүхий цахим хуудсыг ашиглаж эхэлж байна. Ингэснээр иргэд, хэргийн оролцогчид аль ч шүүхийн цахим хуудсанд хандсан ижил бүтэц, ижил хэрэглэгчийн орчинд мэдээлэл авах боломж бүрдэх бөгөөд хурлын тов, зар, мэдээ, шүүн таслах ажиллагаатай холбоотой мэдээллийг илүү хялбар, ойлгомжтой байдлаар авах нөхцөл бүрдлээ.

Түүнчлэн энэхүү нэгдсэн цахим хуудас нь шүүхийн цахим үйлчилгээ, өгөгдлийн нэгдсэн менежмент, ухаалаг технологид суурилсан ирээдүйн цахим шүүхийн хөгжлийн суурь орчныг бүрдүүлж буй шинэ үүд хаалга юм.

​Шинэ цахим хуудас нь UI/UX буюу орчин үеийнхэрэглэгч төвтэй шийдэлд тулгуурлан бүтээгдэж, гар утас болон бусад төхөөрөмжөөс ашиглахад илүү хялбар, ойлгомжтой, хурдан болсон бөгөөд шүүхийн цахим үйлчилгээ, мэдээллийн нэгдсэн хандалтыг сайжруулсан онцлогтой юм.

Энэхүү цахим хуудас нь зөвхөн мэдээллийн сайт бус, шүүхийн цахим шилжилтийн бодлогын хүрээнд хөгжүүлж буй нэгдсэн дижитал экосистемийн нэг хэсэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем, хэргийн оролцогчийн систем, шүүхийн захиргааны ERP, цахим архив зэрэг дотоод платформуудтай уялдан ажиллах юм. Ингээд онцлог тохиргоо, шинэлэг үйлчилгээнээс товчдурдвал.

​Хүртээмжийн тохиргоо:

Шүүхийн цахим шилжилтийг хэрэгжүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах, цахим үйлчилгээг ашиглах боломжийг хангах нь хүн төвтэй, хүртээмжтэй үйлчилгээний чухал хэсэг юм. Цахим хуудаст харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэд зориулсан хүртээмжийн шийдлийг нэвтрүүлж, NVDA зэрэг дэлгэц унших программтай нийцтэй байдлаар хөгжүүлсэн.  

​MNG буюу монгол бичгийн тохиргоо:

Монгол хэлний тухай хууль болон Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд монгол бичгийн хэрэглээний орчныг нэмэгдүүлэх зорилгоор шүүхийн мэдээ, мэдээллийг монгол бичгээр хүлээн авах боломжийг бүрдүүлэв. Энэхүү шийдэлд монгол бичгийн “Кимо” хөрвүүлэлтийн хиймэл оюун ухаанд суурилсан технологийг ашигласан бөгөөд энэ нь үндэсний бичгийн хэрэглээг дижитал орчинд өргөжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

 

​Гадаад хэлний тохиргоо:

​Цахим хуудасны баруун дээд хэсэгт байрлах хэлний сонголтоор дамжуулан монгол хэлээс гадна 9 хүртэлх гадаад хэлээр мэдээлэл хүлээн авах боломжийг бүрдүүлэв.

Энэхүү тохиргоо нь Google Translate технологид суурилсан бөгөөд хэрэглэгчдэд мэдээллийг илүү хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх зорилготой болно. Орчуулгын үйлчилгээ ашиглаж буйг илэрхийлэх үүднээс хэлний сонголтод Google-ийн таних тэмдгийг байршуулж, мөн орчуулгын агуулга үнэн зөв бус байж болзошгүй талаар санамж мэдээллийг тусгасан.

Түүнчлэн шүүхийн шийдвэр, процессын тойм зэрэг хууль, эрх зүйн мэргэжлийн шинжтэй зарим мэдээллийгавтомат орчуулгын тохиргоонд хамруулаагүй бөгөөд ингэснээр хууль зүйн утга агуулгыг алдагдуулах эрсдэлээс сэргийлсэн болно.

Энэхүү хэлний тохиргоо нь мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэн, хуулийн этгээдүүдэд шүүхийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаарх суурь мэдээллийг илүү ойлгомжтой хүргэхэд чиглэсэн болно.

Шүүхийн байгууллагын нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдал нь эрх зүйн орчны талаарх олон нийтийн болон олон улсын итгэлцлийг бэхжүүлэх, цаашлаад бизнес, хөрөнгө оруулалтын эерэг орчныг дэмжихэд тодорхой хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

 

“Шүүхэд мэдүүлэх” цахим үйлчилгээ:

Бид “Шүүхэд мэдүүлэх” хэсгийг шинээр нэвтрүүлсэн бөгөөд энэ нь шүүхийн цахим үйлчилгээний дараагийн шат болох E-Filing буюу цахимаар хэрэг үүсгэх, нэхэмжлэл гаргах тогтолцооны суурь шийдэл юм.

Энэхүү систем бүрэн нэвтэрснээр иргэд, хэргийн оролцогчид шүүхэд биечлэн ирэх шаардлагагүйгээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран цахимаар нэхэмжлэл гаргах, хүсэлт илгээх, нотлох баримтаа хавсаргах зэрэг боломж бүрдэнэ.

Одоогоор хэргийн оролцогчийн системийг үе шаттай хөгжүүлж, туршин нэвтрүүлэх ажил үргэлжилж байна. Хараахан идэвхжээгүй боловч цаашид шүүхэд цахимаар хандах шинэ тогтолцоог иргэд, олон нийтэд танилцуулах, хэрэглээний бэлтгэлийг хангах зорилгоор урьдчилсан байдлаар байршуулсан болно.

 

“Шүүхийн шийдвэрийн сан” дахь хиймэл оюун ухааны шийдэл:

Шүүхийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй байршуулахдаа хэргийн оролцогч иргэн, хуулийн этгээдийг тодорхойлох боломжгүй байдлаар нууцлах ажиллагааг олон жилийн турш гар ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж ирсэн.

Энэ ажилд шүүгчийн туслах болон мэдээллийн технологийн ажилтнууд ихээхэн цаг хугацаа зарцуулдаг байсан бөгөөд хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа гарах эрсдэлтэй байв. Харин шинэчлэлийн хүрээнд хиймэл оюун ухаан, машин сургалтын технологид суурилсан автомат масклах шийдлийг хөгжүүлж, шүүхийн шийдвэр дэх нууцлах шаардлагатай мэдээллийг богино хугацаанд автоматаар боловсруулах боломжийг бүрдүүлээд байна.

2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс хойшихэрүүгийн болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрт уг технологийг үе шаттайгаар нэвтрүүлж эхэлсэн бөгөөд захиргааны хэргийн шийдвэрт ашиглах хөгжүүлэлтийн ажил үргэлжилж байна.

Хиймэл оюун ухааны технологийг шүүхийн үйл ажиллагаанд ашиглахдаа хүний хяналт, баталгаажуулалт зайлшгүй шаардлагатай байдаг олон улсын нийтлэг зарчмыг баримталж байна. Иймд автомат масклах технологиор боловсруулсан шүүхийн шийдвэрүүдэд шүүх тус бүр дээр нэмэлт хяналт, баталгаажуулалт хийх зохион байгуулалтын арга хэмжээг давхар хэрэгжүүлж байгаа болно.

 

“Хэрэг хянан шийдвэрлэсэн мэдээлэл” нэгдсэн шийдэл:

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэсэн талаарх статистик болон шүүн таслах ажиллагааны мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлд тусад нь хүргүүлэхийн зэрэгцээ веб хуудсандаа давхар шивж байршуулдаг.

Харин шинэчилсэн системийн хүрээнд “Цахим шүүх 2.0” цөм системийн “Шүүхийн өгөгдөл удирдлагын нэгдсэн менежментийн систем”-тэй холболт хийснээр сар, улирлын статистик мэдээллийг нэгдсэн өгөгдлийн сангаас шууд татан веб хуудсанд автоматаар харуулах боломжийг бүрдүүлээд байна.

Ингэснээр мэдээллийн давхардсан гар ажиллагааг бууруулах, статистик мэдээллийн шуурхай, нэгдмэл байдлыг хангах, шүүхийн мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулах ач холбогдолтой юм.

 

Монгол Улсын шүүхүүдийн байршлын нэгдсэн зураглал:

Шинэ цахим хуудсанд Монгол Улсын шүүхүүдийн байршлыг газрын зурагт суурилан харуулах нэгдсэн шийдлийг нэвтрүүлэв.

Уг зураглалд нийслэл болон орон нутаг дахь шүүхүүдийг ангилан харуулж, тухайн бүсэд байрлах шүүхүүдийн тоо, мэдээллийг нэг дороос харах боломжийг бүрдүүлсэн. Мөн газрын зураг болон холбоосоор дамжуулан бүх шатны шүүхийн цахим хуудас руу шууд нэвтрэх боломжтой бөгөөд ингэснээр хэрэглэгчид тус бүрийн домэйн хаягийг дахин хайх шаардлагагүйгээр шүүхүүдийн веб орчинд нэгдсэн байдлаар хандах нөхцөл бүрдэж байна. Энэхүү шийдэл нь шүүхийн мэдээллийн хүртээмж, хэрэглэгчийн навигацийг сайжруулахад чиглэсэн болно.

Шүүхийн цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү шинэчлэл нь зөвхөн веб хуудасны шинэчлэл гэхээсээ илүү иргэдэд хүртээмжтэй, нээлттэй, ухаалаг шүүхийн үйлчилгээг бүрдүүлэхэд чиглэсэн нэгдсэн дижитал орчны хөгжлийн нэг хэсэг юм.

 

Цаашид шүүхийн цахим үйлчилгээ, өгөгдлийн нэгдсэн удирдлага, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн шийдлүүдийг үе шаттайгаар хөгжүүлж, хүний эрх, мэдээллийн аюулгүй байдал, хүний хяналтын зарчмыг ханган ажиллах болно.

Шинэчилсэн веб орчны шийдэл, цахим үйлчилгээ болон хэрэглэгчийн шинэ интерфэйстэй танилцахыг хүсвэлжишээ болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн цахим хуудсаар нэвтэрч үзэх боломжтой. https://mandal.e-court.mn/mandal

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн цахим хуудсаар нэвтэрч үзэх боломжтой. https://scp.e-court.mn/scp

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.