Дуучин Б.Отгонжаргал охинтойгоо хамт авахуулсан зургаа цахим хуудастаа нийтэлж, удахгүй гадаад улсад суралцахаар явах гэж буй охиндоо зориулсан сэтгэлийн үгээ хуваалцжээ.

Тэрбээр “Ээжийн гүнж маань хилийн чанадад оюутан болох гэж байна. Явахаас нь өмнө охинтойгоо эрхэлж, хамтдаа дурсамж бүтээж явна” хэмээн бичсэн байна.
Ийнхүү ээжийнхээ хайр халамжинд өссөн охин нь шинэ амьдралынхаа нэгэн чухал үеийг эхлүүлэхээр харийн орныг зорьж байна.

