Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Мэдээ

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

coolНийтэлсэн: cool07/19/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр \2026.07.19\ Олон Улсын хүүхдийн “НАЙРАМДАЛ” зусланд ажиллаж, амрагч хүүхдүүдтэй уулзан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг, хорт зуршил гэх мэт аливаа эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар ярилцлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы үүрэг чиглэлийн дагуу өнгөрсөн тав дугаар сард хүүхдийн төлөөх байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан АЖЛЫН ХЭСЭГ байгуулагдсан. Тус ажлын хэсэг үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг сургалтын нэгдсэн хөтөлбөрийг боловсруулж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудад соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг хэрэгжүүлж эхлээд байна.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн 1300 гаруй хүүхэд энэхүү сургалт, нөлөөллийн хөтөлбөрт хамрагдаж, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл авчээ. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй зуслангуудад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Сүүлийн 5 жилийн байдлаар Улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10.995 гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар гэмт хэргийн улмаас 2200 хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон байна. Тэр дундаа үе тэнгийн дээрэлхэлтийн гэмт хэрэг зөрчил жил бүр нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй гомдол, мэдээлэл 399 бүртгэгдсэнээс 246 буюу 61.7 хувь нь гэмт хэргийн шижтэй, 153 буюу 38.3 хувь нь зөрчлийн шинжтэй хэрэг бүртгэгджээ.
Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан аливаа гэмт хэрэг зөрчил, үе тэнгийн дээрэлхэлт, цахим болон хар тамхины гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хүүхдүүдэд мэдлэг мэдээлэл олгох ажлыг эхлүүлснээ онцоллоо. Цаашид Ерөнхий боловсролын сургуулиудад энэ төрлийн мэдлэг мэдээлэл, эрх зүйн боловсролыг олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдрийн уулзалтын үеэр хүүхэд бүр бие биеэ хүндэтгэж, ялгаатай байдлыг ойлгон хүлээн зөвшөөрч, дээрэлхэлтийг харсан, мэдсэн тохиолдолд дуугүй өнгөрөх бус, зөв хүнд нь мэдээлж, найзаа хамгаалж сурах нь чухал гэдгийг хүүхдүүдэд уриаллаа.
Цаашид Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тэр дундаа үе тэнгийн дээрэлхэлттэй тэмцэх, таслан зогсоох, хариуцлагыг чангатгах, томчууд болон холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгааг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан онцолсон юм.
гэрээт байгууллага ХЗДХЯ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026
Сэтгэгдэл үлдээх Болих

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.