Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

    05/21/2025

    Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

    05/21/2025

    Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

    05/21/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Г.Давааням: Хар тамхины хэрэгт шалгагдаж байгаа  80 орчим хувь нь 18-35 хүртэлх насны ажилгүй залуучууд
Фото

Г.Давааням: Хар тамхины хэрэгт шалгагдаж байгаа  80 орчим хувь нь 18-35 хүртэлх насны ажилгүй залуучууд

coolBy cool03/27/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Даваанямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2019 он гарсаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хичнээн гэмт хэрэг бүртгэгдсэн бэ?

Хар тамхитай тэмцэх газар 2019 он гарсаар 108 холбогдогчтой 54 хэргийг илрүүлэн шалгаж байна. Уг хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүдийн 80 орчим хувь нь 18-35 хүртэлх насны эрхэлсэн тодорхой ажилгүй залуучууд байна.

Хар тамхи хэрэглэж байсан гадаадын иргэнийг шалгаж байна гэсэн энэ талаар?

Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн гэртээ хар тамхи хадгалдаг, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгалтын явцад 2019 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэгт түр оршин суугч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабилын агууламжтай савлагааны хамт 159 грамм “Каннабис” хадгалж байсныг илрүүлэн Нийслэлийн Прокурорын Газрын хяналтан дор эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэн К нь өмнө нь хар тамхины хэрэгт шалгагдаж байсан уу? Өөрөө хэрэглэдэг юмуу эсвэл зарж борлуулдаг уу?

Тухайн иргэн хэдий хугацаанд хэрэглэж байсан, зарж борлуулдаг байсан эсэхийг мөрдөн шалгах үйл ажиллагаа дууссан цагт мэдээллэх боломжтой.

Иргэн К нь хөдөлмөр эрхэлдэг байсан уу?

Иргэн К нь 53 настай, эрэгтэй, урьдчилсан шалгалтаар гоо сайхны бараа зарж борлуулдаг гэж мэдүүлсэн байгаа. Ямар ажил хөдөлмөр эрхэлдэг байсан нь шалгалтын явцад илүү тодорхой болно.

Хар тамхины хэргийг анх үйлдэж байгаа болон олон удаагийн үйлдэлтэй этгээдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

Эрүүгийн хуулийн 20.7.1-д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” 20.7.2-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Хар тамхи хэрэглэсэн этгээдийг албадан эмчилгээнд явуулдаг уу?

Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий Прокурорын 2005 оны 152/188 дугаар хамтарсан тушаал “Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх тухай”-д заасны дагуу албадан эмчилгээнд явуулдаг.

Хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгт залуус ихээр өртөх боллоо. Үүний цаад шалтгаан юунд байдаг вэ?

Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг нэг удаа хэрэглэхэд ямар ч гаж нөлөөгүй гэх мэтчилэн бие биенийгээ хуурах асуудал их байдаг. Иймд залуучуудад хандаж хэлэхэд битгий нэгнийгээ даган дуурай, хэн нэгэн санал болгоход татгалзах бүрэн чадвартай бай. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхээс татгалзах нь ирээдүйгээ аварч байна гэсэн үг.

 

сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

05/21/2025

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хууль бус томилгоог ТАЗ анхааралдаа авна уу!!!

05/20/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Ч.АРИУНЗУЛ ЭВЕРЕСТИЙН ОРГИЛЫГ ЭЗЭЛЛЭЭ

05/20/2025

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй!

05/19/2025

Дуучин IU төрсөн өдрөөрөө 200 сая вонын хандив өргөжээ

05/19/2025

АТГ өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дуудаж, мэдүүлэг авчээ

05/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.