Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж байсан хоёр ажилтан лаг руу унаж, амь эрсдэх нөхцөл байдалд орсон байна. Мөн тэднийг аврахаар араас нь орсон хоёр ажилтан нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, өнөөдөр 15:47 цагт Нийслэлийн аврах ангид Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан лаганд уналаа гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу аврагчид шуурхай ажиллаж, төв шугамаар ирэх бохирыг хаасан ч ус алдаж байсан аж. Энэ үеэр газ алдагдаж, шумбалт хийх боломжгүй байсан бөгөөд 5 метрийн урттай төмрөөр тэмтэрч, ажилтнуудыг хайжээ. Ингээд 16:34 цагт хоёр ажилтны, 17:09 цагт гурав дахь ажилтны, 17:23 цагт дөрөв дэх ажилтны цогцсыг гаргаж авсан байна.