Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Фото: Алдарт Парисын дарь эхийн сүм галд автлаа
Фото

Фото: Алдарт Парисын дарь эхийн сүм галд автлаа

coolНийтэлсэн: cool04/16/2019Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлтэй Парисийн Эх дагинын сүмд 15-ны өдөр орон нутгийн цагаар 18 цагт гал гарч сүмийн орой болон оройд байрладаг цаг нуран унажээ. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд францын AFP агентлагийн мэдээлж буйгаар сүмийн дээд давхарт хийгдэж байсан засварын ажлаас үүдсэн байж болзошгүй аж. Гал сөнөөгчид 850 жилийн түүхтэй соёлын үнэт өв болох тус барилгыг авч үлдэхийн төлөө ажиллаж, сүмийн барилгын үндсэн хэсгийг галаас хамгаалж авч үлдэж чаджээ.

Парисын дахь эхийн сүмийн түүх

1163 онд Ромын хамба III Александр Эх дагинад зориулсан сүм барих гэсэн Парисын хамба Морис де Сюллийн санааг дэмжжээ. Ийнхүү Ромчуудын эзэгнэлийн үед байгуулсан Бархасбадь сүмийн буурин дээр энэхүү сүмийг босгожээ. Энэ газрыг эртнээс ариун гэж шүтэж хожим нь Христос бурхны сүм барьж эхэлжээ. XII зууны үед уран барилгач Морис де Сюлли Дарь эхийн сүрлэг сүм байгуулахаар сэдэж гуравдугаар Александр хамба ламын урилгаар Париж хотод ирсэн VII Людовик хаан 1163 онд хотын дорнод хэсэгт сүмийн шавыг тавьжээ. Сүмийг барих ажил хотын дорнод хэсгээс баруун тийш бараг нэг зуун жил үргэлжилжээ. Сүмийг хотын 100 мянган сүсэгтэн багтахаар анх төлөвлөсөн ч барих хугацаанд нь хотын хүн ам хэд дахин өссөн байлаа. Дундад зууны үед тус сүм хотын нийгмийн амьдралын төв байсан ба түүний эргэн тойронд лангуу мухлаг пиг дүүрсэн байв.

Сүм дотор нийтийн бүжиг наадам цэнгэл байнга зохионо, аюул тулгарсан үед ойролцоох тосгодын тариачид эд хогшил, малтайгаа ирж нуугдана, эрдэмтэн багш нар оюутнуудад лекц уншдаг байв. Сүмийн баруун талд байгаа 11 гишгүүр бүхий өргөн шатаар өгсөж цаашлах тусмаа улам нарийсах гол ёслолын хаалганд хурнэ. Тус бүр нь шовх хэлбэртэй ёслолын хаалга нийтдээ гурав байв. Хаалганы хоёр талд саарал чулуугаар сийлсэн, гүн бодолд дарагдсан сахиусан тэнгэрийн дөрвөн баримлыг тавцан дээр байрлуулсан байна. Гурван гол ёслолын хаалга нь цул баганууд дээр суурилуулсан чулуун шүхрээр хоорондоо холбогдсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Чулуун шүхэр дор Христос бурхны амьдралын түүхийг зохиогч, халхгар хувцас өмссөн дөрвөн найдангийн баримал байна.

Гол хаалганы дээр сүмийн байшингийн нүүрэн тал дагуу тус бүрийнх нь дотор эрэгтэй хүний баримал байрлуулсан 28 нүх бүхий шүдтэй хөвөө байна. Есүс Христосын өвөг дээдэс болох библийн судрын энэхүү 28 алдарт хаадын баримал тус бүр нь Францын хаадын бодит дүр ажээ. Хаадын баримлуудын дээр өндөр нарийхан цонхууд байх хийгээд тэдгээрийн төвд бараг 13 метр голчтой гол том цонх бий. өнгөт чамин жижиг цонхуудаас бурдэх энэхүү гол цонх нь “Сарнай” нэртэй ба түүний яг голд нь Дарь эхийн дүрс түүний эргэн тойронд дугуй медалиуд дотор ариун онгон шутээнүүдийн дүрс байна. Цонхнуудын дээд талд нарийхан баганууд дээр сиймхий хана бухий давхар байх ба доороос нь харахад чулуун чамин сүлжээсэн хөвөөн дээр сийлсэн нисдэг хулганын далавчтай, могой толгойтой, хун шувуун хүзүүтэй хачин жигтэй амьтдын дүрсүүд шиг узэгдэнэ. Эдгээр дүрсүүд нь хүний бүх нүглийн илэрхийлэл ажээ.

Энэхүү давхар нь нүсэр ба агаарт хий дүүжлэгдсэн мэт харагдах хавтгай дээврийг тулсан хоёр баганыг холбосон байна. Сүмийн хонх нь харуулын цамхгийн үүргийг гүйцэтгэж байжээ. Хот руу дайсан ойртохыг харангуут хонхыг цохиж Парисчуудад аюул нүүрлэснийг мэдэгддэг байжээ. Сүмийн нүүрэн тал нь ёслолын хаалга, цонх, давхар, баганууд гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Сүмийн доторхи чимэглэл нь өндөр чамин чулуун багана, шовх гулдан хаалганууд бөгөөд бүх зүйл тэнгэр өөд тэмүүлсэн босоо чиглэлтэй ажээ. Тугалган хавтас бүхий хоргонуудын хурээ дотор өнгөт шил суулгажээ. өнгөт шилийг нэвтлэн тусах нарны гэрэлд гантиг, мөнгө, тосоор урласан зогсоо, өвдөглөн суусан, морь унасан эрэгтэй эмэгтэй хүмүүс, хүүхдүүд, хаад, лам нар, дайчдын баримлууд өнгө солонгорон хараа булаана. Сүмийн доторх хана нь гулдан хаалгануудыг холбосон баганууд хийгээд шовх хэлбэртэй цонхнууд нь олон арван хүний дүрс бүхий өнгө солонгорсон зургууд юм.

Дарь эхийн сүм нь хэмжээ нь өөр өөр ч өндөр нь адилхан 35 метр таван танхимаас бүрдэнэ. Энэ нь 12 давхар байшинтай адилхан өндөр гэсэн үг. Гол танхим дотор мөн адил өндөртэй өөр нэг танхим байх ба хөндлөн өөр хоёр танхим залгаж нийтдээ Есүс Христосын цовдлуулсан хэрээсийг санагдуулна. Энэхүү аварга том сүмийг барихад асар их хөрөнгө, ажиллах хүч шаардагдсан нь мэдээж. Парисчууд хөрөнгө мөнгө аажим цуглуулж удаан барьсан юм. XIX зууны дунд үед гэхэд тус сүмийн пүр төрх XIII зууны үеийнхээс нэлээд өөрчлөгдсөн. 1841 ондзасгийн газраас Дарь эхийн сүмийг аврах тусгай тогтоол гаргасны ачаар нэрт уран барилгач Э.Э.Виолле-ле-Дюкийн удирдлага дор сэргээн засварлах ажил 1845 онд эхэлжээ. Сүмийн баруун, өмнөд, хойд нүүрэн талуудын шилэн хоргонууд мөн нүүрэн талын баримлууд л өнөө хүртэл анхны байдлаараа хадгалагдан ирсэн юм. Сүмийг байгуулсанаас хойших 850 гаруй жилийн хугацаанд уг сүм интерьер дизайнаа хэд хэдэн удаа шинэчилж байв.

Өдгөө тэнд 8000 цорготой, 111 регистртэй дэлхийн хамгийн том орган хөгжим байдаг. Сүмд Христийн өргөст титэм хадгалагдаж байдаг аж. Сүмийг жил бүр 14 сая хүн ирж үздэг гэсэн тоо баримт бий.

Sparks fill the air as Paris Fire brigade members spray water to extinguish flames as the Notre Dame Cathedral burns in Paris, France, April 15, 2019. REUTERS/Philippe Wojazer

е

түүх цаг үе
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.