Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Гэгээлэг мэдээ: Монголынхоо рекордыг “Дэлхийд тунхагласан” Н.Нэмүн хүү эх орондоо ирлээ
Фото

Гэгээлэг мэдээ: Монголынхоо рекордыг “Дэлхийд тунхагласан” Н.Нэмүн хүү эх орондоо ирлээ

coolBy cool04/23/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээний “аварга”-аар монгол хүү тодорч, Монголчуудынхаа омогшлыг төрүүлээд авлаа.
Энэхүү тэмцээний бага насны ангилалд Монгол улсаа төлөөлөн оролцсон Орчлон сургуулийн 2б ангийн сурагч Н.Нэмүн ялалт байгуулж, Монголынхоо рекордыг тогтоож, дэлхийн дээд амжилтыг үзүүлэн эх орондоо өчигдөр ирлээ. Түүнийг гэр бүл, найз нөхөд нь мөн Улаанбаатар Дожо клубийнх хамт олон угтаж авсан юм.
Долоон настай Н.Нэмүнээс дэлхийн аварга болсон сэтгэгдлийг нь сонсоход  “Би зургаан тамирчинтай өрсөлдсөн. Аварга болоод гоё байна. Багшдаа, аав, ээждээ баярлалаа” гэлээ. 
Н.Нэмүний өвөө М.Жамбал “Манай бага охины дунд хүү Н.Нэмүн Каратегийн дэлхийн аварга болоод ирж байгаад нь маш их сэтгэл догдолж, баярлаж байна. Энэ жил хоёрдугаар ангид суралцаж байгаа. Зээ хүүг маань аварга болсонд баяр хүргэж олон хүн утсаар ярьж байна, хүүгээр минь бахархаж байгаа хүмүүстээ баярлалаа. Би 77 настай, зээ хүү маань 7 настай. Ийм том амжилтыг үзүүлсэнд өвөө нь баярлаад л сууж байлаа. Би чинь захиргаадалтын үеийн хүн болохоор хүүгээ “болохгүй” гээд хөдөлгөөнийг нь хорих гээд байдаг юм. Манай хүү чинь их хөдөлгөөнтэй, өөрөө их чөлөөтэй хүүхэд” хэмээн өөрийн баярласан сэтгэгдлээ хуваалцсан юм.
Улаанбаатар Дожо клубын дасгалжуулагч, багш О.Хонгорзул “Энэ удаагийн тэмцээнд 2000 гаруй орны тамирчид оролцсон. Манай клубийн хувьд энэ тэмцээнд аварга болно гэж бодоогүй. Бид гурван жил хөдөлмөрлөсөний үр дүнгээ үзлээ.  Н.Нэмүн маань эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо онооны илт давуугаар ялалт байгуулсан. Дараагийнхаа тулаанд цэврээр ялсан. Ерөнхийдөө гурван тоглолтоо Японоор, хоёр тулаандаа илт давуу байдлаар ялалт байгуулж, дэлхийн аварга боллоо. 2016 онд анх удаа очиж оролцож байхад Япон, Бразил, Польш зэрэг улсын тамирчид маш хүчтэй өрсөлдөгч байдаг гэдгийг мэдсэн. Манай клубээс нийтдээ долоон тамирчин оролцож 40-44 насны ангиллын -70 кг-ийн жинд Ө.Гантөмөр хүрэл медалийн эзэн болсон. Мөн эрдэнэт хотоос явсан 35-39 насны ангиллын +80 кг-ийн жинд ОУККБ-ын Монгол дахь салбар, МККХолбооны Орхон аймгийн Киокушин каратэгийн дожоны багш, дасгалжуулагч, тамирчин З.Нандин-зориг хүрэл медаль хүртсэн. Ингээд манай Н.Нэмүн маань 7 насны ангилалд түүхэн амжилт болох  Монголынхоо рекордыг тогтоож, Дэлхийд гаргаж чадлаа” гэв.
Б.Нямжав “Би гурван хүүтэй. Хөвгүүдээ хатуужил, хүмүүжилтэй болгож төлөвшүүлэхийн тулд найздаа шавиа болгон оруулсан юм. Н.Нэмүн хүү маань Монголдоо болсон Каратегийн тэмцээнд удаа дараа амжилт үзүүлж байлаа. Гэр бүлийнхээ зүгээс хүүгээ чадах чинээгээрээ дэмждэг. Өнгөрсөн зун олон улсын тамирчидтай хамтарсан бэлтгэлийг Японд хийсэн. Мэргэжлийн төвшингийн “JOSO Cup-2018″ тэмцээнээс хүрэл медалийг хүртэж байлаа. Энэ удаад зорьсон том тэмцээндээ аварга болсонд маш их баярлаж байна. Багш, хүүхэд хоёрын хамтын ажиллагаа том амжилтыг авчирлаа. Монгол хүний хүчтэй байдал их нөлөөллөө. Хүү маань ямар ч үед сэтгэлзүйн хувьд их дайчин хүүхэд. Японд тэмцээнийг монголчууд маань ирж дэмжсэнд маш их баяртай байна” гэж хүүгийнхээ амжилтаар бахархсан аав сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа.
гэгээлэг мэдээ спорт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026

НИТХ-ын дарга Д.Ихбаяр анхны амьдралаас төрсөн охиноо”нууж”, хоёр дахь амьдралынхаа хүүхдүүдээ ил гаргав

06/02/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.