Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Гэртээ яагаад гуталтайгаа явж болохгүй вэ
Зөвөлгөө

Гэртээ яагаад гуталтайгаа явж болохгүй вэ

coolBy cool04/30/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Гэртээ гуталтайгаа орж, бохирдуулах хүн ховор. Гэвч зарим тохиолдолд бид гэрээс гарахдаа түлхүүр, утсаа мартсанаас болж, гуталтайгаа орон, хивсэн дээгүүрээ алхах нь бий. Харин энэ нь маш буруу үйлдэл болохыг судалгаагаар тогтоожээ. “Гялс ороод гарчих юм чинь зүгээр” гэж өөрийгөө хуурах нь та болон таны гэр бүлийнхний эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлдэг байна. Ингээд чухам ямар учраас гэртээ гуталтайгаа орж болохгүй шалтгааныг олж мэдэцгээе.

Гэртээ яагаад гуталтайгаа явж болохгүй вэ?

1Ямар нөлөө үзүүлэх вэ?

Маш олон судалгаагаар, гадаа өмсөж байсан гуталтайгаа гэртээ орох нь бактерийг дамжуулж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон. “Аризона”-гийн их сургуульд хийгдсэн судалгаагаар, гутланд 400 мянга гаруй тооны бактер хуримтлагддаг бөгөөд тэдгээрийн 96 хувь нь гутлын уланд наалдсан байдаг гэх дүгнэлт гаргажээ.

Бохир гуталнаас 27 хувийн халдварлах магадлалтай, бактерийн төрөлд багтсан “Friedlander” бактер нь шээсний замын халдварт өвчинг үүсгэдэг бол, “Serratia Ficaria” нь амьсгалын замын халдварт өвчнийг тараадаг байна.

Ямар нөлөө үзүүлэх вэ?

Гадуур өмсдөг гуталтайгаа гэртээ ороход, нийт бактерийн 90-99 хувь нь гэрт үлдэж, үрждэг байна. Ялангуяа гадуур маш их алхсан, олон нийтийн ариун цэврийн өрөөгөөр орсон гуталтайгаа гэр рүүгээ орж болохгүй бөгөөд үүдэндээ шууд тайлах хэрэгтэй аж. Учир нь олон нийтийн ариун цэврийн өрөөний нэг инч (2.54 см) квадрат талбайд гэхэд 2 сая гаруй бактер үржиж байдаг гэнэ.

 

Хьюстоны их сургуульд хийгдсэн судалгаагаар, гутлын уланд наалдсан бактерийн 39 хувь нь антибиотикийн эсрэг хүчтэй тэмцэлдэж, биед нэвтэрсэн даруйдаа суулгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүдийг илрүүлдэг болохыг олж тогтоосон юм.

2Хорт бодис

Гадаах хүлэмж, бордоо дээгүүр алхаж, гэртээ орж ирэхэд, гутал нь өөртөө их хэмжээний хорт бодисыг агуулж, гэрээр тараадаг байна.

Мөн хатуу хучилттай авто замтай ойролцоо гэртэй хүмүүс, хорт хавдартай болох магадлал харьцангуй өндөр байх аж. Учир нь тус зам дээгүүр тогтмол алхаж, гэртээ ирэхэд давирхайн бүрхүүлд агуулагддаг хорт бодис нь гутлын уланд хуримтлагдаж, гэрт нэвтэрдэг аж.

Энэ мэтчилэн таны явсан газар бүрээс хамаг муу муухай бүхэн нь гутлын уланд наалдаж, хуримтлагддаг тул, гуталтайгаа гэртээ орох нь олон төрлийн өвчинг гэр бүлийнхэндээ халдааж байгаагаас өөрцгүй хэрэг юм.

3Шийдэл

Харин энэхүү аюулаас хэрхэн сэргийлэх аргыг танд дуулгая. Аризонагийн их сургуульд хийсэн судалгаагаар, гутлаа угааж цэвэрлэх нь бактерийн 90 хувийг устгадаг хэмээн үзжээ.

Мөн хивс, шал зэргээ халдваргүйжүүлэх бодистой усаар тогтмол угааж, аюулаас сэргийлж болох юм. Харин хамгийн баттай, боломжит арга бол гутлаа гэртээ ормогцоо, дөнгөж үүдэндээ тайлж, хүний гар хүрэхээс хол газар тавьж байгаарай.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Наймдугаар сарын ордуудын зурхай

08/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.