Орой руу орсон оройтсон ухаарал…
Хуурсаар хуурсаар худалч
Хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг шиг хувалзнууд яасан их болоо вэ?
Хорвоо дэлхий гоо үзэсгэлэн, гоц авьяас хоёрыг харамгүй хайрласан Шүтээн эгч минь Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж явсан, гэр бүл цуцлалтын түмэн маргаанд мянгантаа бүдчиж…
Би албан ёсоор гэр бүл болоогүй ч эцгийн хайрыг гуйж бга гуйлгачин болж… Гэтэл авааль эхнэр нь албан ёсны нөхрөөсөө хайр, хүн чанар гуйдаг гуйлгачин заяа хорвоогоор дүүрэн байх гэж.
Бид яагаад ийм болчих воо?
Юунд итгэж, хэнд найдаж ирсэн тэвчээр, итгэл, ухаан бэ? Яасан гэж ухаажихыг нь үзэхдээ бүтэн биеэрээ зодуурыг нь тэсч, бүсгүй тавиландаа найдаж, эрэгчний сүрэнд дарагдсан эмэгчин шиг эмгэнэлт драма тоглох ёстой гэж???
Эмэгтэйчүүд яагаад тэсээд байдаг юм?
Чамд гар хүрсэн л бол дараа нь хоёр хүрнэ, хоолойг чинь шахна, нүдийг чинь таглаж, нүүрийг чинь хөхрүүлнэ. Гэтэл чи тэссээр байх уу?
Барьж авч зодохгүй ч үргэлж бусдаас тусгаарлаж олон нийтээс холдуулж өөртөө итгэх итгэл дээр чинь өдөр бүр цайны халбага ус асгасаар (өнөө хүн яг л ингэдэг байсан. Зуурчихаад тэвэрдэггүй, тэгсэн хэрнээ тавьж явуулдаггүй) нэг л мэдэхэд чи дуулгавартай цэрэг нь болчихоод жанжныхаа дуусашгүй дарамтлалыг тэсэж тэвчээд л суухуу?
Гонжирсон ойлгомжгүй харилцаа, гонгиносон олон тайлбарыг нь сонсоод л тэвчээд л цаг хугацаа, залуу насаа алдаж суугаа юм биш биз?
Сайхан, сайн хүүхнүүдийн амьдрал, цаг хугацаа, ирээдүйгээр нь тоглож гаршсан эрчүүдийн ээлжит золиос болчихоогүй биз?
ЭНЭ ХЭНИЙ БУРУУ ВЭ? ХҮҮХНҮҮД БИДНИЙ БУРУУ!!!
Анх гар хүрч эхлэхэд нь уучилж өршөөж байхдаа та дараагийн удаа илүү их зодох сэдлийг төрүүлдэг нь таны буруу? Таныг харчихаад л араа шүдээ авирдаг АРААТАНГ МАНГАС болгодог нь зөвхөн та.
Бидний дуусашгүй их тэвчээр АВИР МУУТЫГ АРААТАН,АРААТАНГ МАНГАС болгодог.
Бидний яндаж барамгүй далай шиг уучлал ЗУЙГУУЛИЙГ ГУЛ, ГУЛЫГ ХУЛХИ, ХУЛХИЙГ ЛУЙВАРЧИН болгодог.
Нөгөө цөхөрдөггүй, бөхдөггүй итгэл АМСДАГИЙГ нь УУДАГ, УУДГИЙГ нь АРХИЧИН, АРХИЧИНГ нь АЛКАШ болгоно.
Аргагүй ш дээ бэлтгэлийг нь хангах гэж их тэвчихээр зоддог нь зодоондоо гаршиж, худал ярих, хуумгай үйлдлийг нь нүд анин өнгөрөөхөөр нөгөөх нь мэргэшсэн луйварчин болж, нэг л өдөр уухаа болино гэж итгэж, харж суусаар байтал архаг архичинтай аймшгийн өдрүүдийг өнгөрөөх нь тодорхой.
Тиймээс хэмжээнээсээ хэтэрсэн хайр, уучлал, тэвчээр чинь хэн нэгнийг улам муутгаад байна.
Энэ бол нүгэл. Нүгэл үйлдэгчийг таслан зогсоохгүй нүгэл үйлдүүлсээр байх нь ч өөрөө нүгэл.
Хэн нэгнийг харчихаад, хэн нэгний дэргэд болохоо байгаад байгаа хүний хажууд нь байж улам дордуулж байгаа хэн нэгэн нь өөрөө асуудал, зовлонгийн шалтгаан юм.
Тиймээс хайрласан ч хариуцлага нэх, итгэсэн ч эрсдлийг тооц, уучилсан ч нөхцлөө тохир, тэвчсэн ч тэвчээрийн хязгаараа зааж өг.
Эрүүл харилцаа гэж энэ юм.
Үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагыг олны амны зугаа болгон барин үүрүүлж байгаадаа би таатай байдаггүй ч үүнээс илүү хувилбар байхгүй болохоор энэ бүхнийг ил тод хийж байгаа юм.
Уг нь бид бүгдээрээ л ийм байх хэрэгтэй юм…
Гүйцээ.