Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Жей Зи 1 тэрбум ам.долларын эзэнт гүрнийг бүтээсэн түүх
Фото

Жей Зи 1 тэрбум ам.долларын эзэнт гүрнийг бүтээсэн түүх

coolНийтэлсэн: cool06/05/2019Шинэчилсэн:06/05/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Одоогоос 9 жилийн өмнө хэний ч санаандгүй оромгүй 2 эрхэм үдийн цайгаа цуг уусан гэдэг. Небраска мужийн Hollywood Diner гэх газарт уулзсан хоёрын нэг нь болох тэрбумтан Воррен Баффет угаасаа тэр газар цайлдаг байжээ. Тэгвэл нөгөө хүн нь хип хопын домог Жей Зи байсан юм. Тэрбумтан болон реп дуучин хоёр гүзээлзгэний амт бүхий шар айраг уунгаа ярилцаж, улмаар тэр удаан харилцан яриа нь Баффетын оффист шилжин үргэлжилсэн байдаг.

Тухайн үед 80 настай байсан Баффетэд өөрөөс нь даруй 40 насаар дүү уран бүтээлч залуугийн хүсэл тэмүүлэл, бизнесийг харах өнцөг, алсын хараа нь маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн байна.

Энэхүү уулзалтаас хойш 10 хүрэхгүй жилийн дараа Жей Зигийн нийт хөрөнгө нь 1 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм. Тэрбээр тэрбумтан болсон цөөн хэдэн уран бүтээлчдийн нэг гэдгээс гадна, уг эгнээнд нэгдсэн анхны хип хоп дуучин билээ. Түүний эзэмшдэг хөрөнгийн чиглэлүүд гэвэл дүрслэх урлаг, үл хөдлөх хөрөнгө, согтууруулах ундаа бөгөөд Uber компанид хувь эзэмшдэг.

Дашрамд сонирхуулахад Жей Зи дуу хөгжмийн карьераа эхлүүлэхээсээ өмнө хэрэгт төвөгт орооцолдчих гээд байдаг нэгэн байсан. Дуу хөгжим түүнийг төлөвшүүлсэн ч гэж болно. Жей Зи 1996 онд өөрийн Roc-A-Fella Records студийг байгуулж, анхны дебют цомог болох Reasonable Doubt-ыг гаргаж байжээ. Тэр цагаас хойш 14 цомог нь хит жагсаалтыг тэргүүлж, 22 Грэмми шагналын цомоор шагнагдсан уран бүтээлч болоод байна.

Зөвхөн уран бүтээлч байгаад зогсохгүй, нэр хүндээ ашиглан бизнесийн бусад салбарт орох ёстой гэдгийг ойлгосон мэдрэмжтэй Жей Зи нь 1999 онд Rocawear хувцасны фирмээ байгуулж (хожим 2007 онд 204 сая ам.доллараар худалдсан), Bacardi-тай хамтран D’Usse коньякийг гаргаж, дуу хөгжмийн streaming хийдэг Tidal-ыг үүсгэн байгуулсан юм.

Armand de Brignac (310 сая доллараар үнэлэгддэг)

1 ширхэг нь 300 ам.долларын үнэтэй Ace of Spades оргилуун дарсыг Жей Зи өөрийн брэндингийг ашиглаж, маш амжилттай сурталчилснаас хойш Америкийн томоохон одууд, олны танил алдартнууд бүх төрлийн эвент арга хэмжээнд уг шампанскийг ашиглах болсон юм.

Бэлэн мөнгө болон хөрөнгө оруулалтууд:

Жей Зи нь Америкт хамгийн ихээр дэлгэрсэн хувь хүмүүс таксинд явдаг үйлчилгээ болох Uber-т 70 орчим сая ам.доллартай тэнцэх хувийг эзэмшдэг. Анх өөрийн хувийг 2 сая доллараар худалдан авч байсан бол, өдгөө түүний эзэмшдэг хувь нь 70 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Эндээс түүний аливаа гарааны бизнест хөрөнгө оруулалт хийх торгон мэдрэмжийг харж болно.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан

чөлөөт цаг энтертайнмент
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.