Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025

    Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    06/17/2025

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК шүүхийн шийдвэрийг үл тоож байна
нийтлэлчид

“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК шүүхийн шийдвэрийг үл тоож байна

coolBy cool06/17/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Энэ оны 4 дүгээр сарын сүүлчээр Зайсан дахь 15 компанийн дулаан хангамжийг хаахад хүрч, бөөн маргаан үүсээд байлаа. Нэг талаар энэ нь иргэний хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх болсонтой холбоотой байв. Нөгөөтэйгүүр иргэн О.Одсүрэнгийн эзэмшлийн хэсэгт дулааны шугам сүлжээний холболтыг түүний албан ёсны зөвшөөрөлгүйгээр хийсэн компаниудын гэрээг цуцлан шинээр гэрээ байгуулах шаардлага тавигдсан юмсанж.

Сүхбаатар дүүргийн Ирэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрт “…Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дахь аялал жуулчлалын цогцолборын дулааны төвийн шугамаас ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг О.Одсүрэн эзэмших эрхтэй болохыг тогтоож, “Мфикскапитал” ХХК болон О.Одсүрэн нарын хооронд байгуулсан 2008 оны 9 дүгээр сарын 4-ни өдрийн 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээнд заасан шугам, тоног төхөөрөмжөөс О.Одсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцалж, өмчлөгч О.Одсүрэн болон “Мфикскапитал” ХХК-ийн зөвшөөрлийн дагуу гэрээ байгуулахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д үүрэг болгожээ. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхүүд хэвээр үлдээсэн байна. Шүүхийн шийдвэрийг иргэд, аж ахуйн нэгж, ерөөсөө хэн ч байсан заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК өдий болтол шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон, хэрэгжүүлээгүй байгаа аж.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ оны нэгдүгээр сард анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлэх талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д албан мэдэгдэл илгээсэн байлаа. Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Идэрчулууны тэрхүү мэдэгдэлд “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК нь О.Одсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцалж, өмчлөгч О.Одсүрэн болон “Мфикскапитал” ХХК-ийн зөвшөөрлийн дагуу гэрээ байгуулан хариуг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны дотор бичгээр холбогдох баримтын хамт ирүүлэхийг мэдэгдье” гэжээ. Хэрвээ “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК шүүхийн шийдвэрийг тийнхүү үл тоомсорлосон хэвээр байвал ирэх намар Зайсан дахь тэдгээр 15 компанийн дулаан хангамжийн хэрүүл маргаан дахиад үргэлжилж таарна. Тэгээд дулааныг нь хүчээр хаах хүртэл асуудал яригдан, өвөлтэй золгон, айл өрх, албан байгууллагууд нь хөлдүүс болж мэдэх ажээ.

Доорх нэр бүхий компаниуд дулаангүй болж байна.

1. Бөхбат ХХК-ийн Түшээ гүн хотхон

2. Сипоко ХХК-ийн Энхжин-2 хотхон

3. Номин холдинг ХХК-ийн Цэцээ гүн хотхон

4. Голден вилл ХХК

5. Далай омбо ХХК-ийн Хан түшээ хотхон

6. Гантулга бор ХХК

7. Хан бэлчир ХХК-ийн үйлчилгээ, АОС

8. Зайсан максим АОС, Иргэн Л.Туяа

9. Баатар дулаан хан ХХК Тохилог Зайсан хотхон

10. Эх газрын эрдэнэс ХХК-ийн Гэрэг вилла хотхон

11. Рома инвест ХХК

12. Ромбон газар ХХК-ийн Солар жарден хотхон

13. Жи энд Моторс ХХК /Сайн констракшн/

14. Софт трэйд ХХК

15. Жинхэнэ Уянга ХХК

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.