Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг: Аавыг минь гүтгэхээ больж тайван сайхан нойрсуулахыг хүсье
Фото

Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг: Аавыг минь гүтгэхээ больж тайван сайхан нойрсуулахыг хүсье

coolНийтэлсэн: cool06/19/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны том охин Б.Цэлмэг өөрийн фасебүүк хуудаснаа дараах зүйлсийг бичжээ

Миний аав бурхан болоод нэг сар өнгөрч байна. Энэ хугацаанд аавын минь өнгөрсний талаарх маш олон таамаг, гүтгэлэг, бухимдсан доромжилсон хүмүүсийн сэтгэгдэл хөвөрлөө. Хамгийн тодорхой зүйл бол энэ гэмт хэрэг. Ажиглаад байхад маш хачирхалтай зүйлс тэр өдөр болж өнгөрсөн санагддаг. Таамаг дэвшүүлж буй хүн бүр энэ учир битүүлэг хэргийн учрыг л олох эрмэлзэл дүүрэн байна. Зөвхөн ээж аав, эхнэр үр хүүхэд, ах эгч дүү нарт нь ийм хүсэл байгаагүй л болов уу? Аавыг минь дэмждэг, хүндэлдэг, бүр танихгүй хүмүүс ч сэтгэлээ чилээж байгаа харагдана. Арга ч үгүй биз, өнөөдөр бидэнд тохиолдсон эмгэнэлт явдлыг үл тоовол маргааш хэн нэгэнд дахиад л ийм зовлон ирнэ.

Тэр хар дарсан 05 сарын 17-ны өдөр болсон үйл явдал хэдий бүрэн нотлогдоогүй байгаа ч би нэг зүйлийг 100%-ын баталгаатай хэлж чадна. Би аавынхаа охин болж төрөөд өнгөрч байгаа энэ 23 жилийн хугацаанд хэзээ ч аавыгаа архи ууж, тэр байтугай их хэмжээний архи ууж согтуурч байхыг харж байгаагүй. Тэр тусмаа миний аав Төрийнхөө Ордонд архи ууж, танхайрч, дүрэм, журам зөрчихгүй. Монгол Улсын иргэнийхээ үүргийг зөрчиж, төрийн өндөр дээд байгууллагаа гутаахгүй. Олны итгэл дэмжлэгээр сонгогдож нэгэн цагт төлөөлж явсан нийгэм иргэдээ үл хүндэтгэн, ёс зүйгүй үйлдэл гаргаад явж байдаг хүн биш гэдгийг ард түмэн мэдэж байгаа.

05 сарын 17-ны тэр орой 19 цагаас аав минь дүүгийнхээ шинэ байранд орсон баярыг тэмдэглэх төлөвлөгөөтэй байсан. Үр хүүхдүүд бид цугларан аавыгаа хүлээгээд сууж байхад аав маань хамгийн сүүлд “Ralley-гийн талаар оросуудтай хуралдаад сууж байна мөд тардаггүй ээ” гэж бичээд хурлынхаа зургийг дараад явуулсан байдаг юм. Мэдээж дүүгийнхээ гэрт зочлох гэж төлөвлөж, яарч байгаа хүн юу бодож зүс таних төдий хүнтэй архи ууж суух билээ?
Хүний эрдэнэт амиар улс төрийн нүүдэл хийхээр төлөвлөж, оролдож байдаг яасан хүн чанараа алдсан, ёс жудаггүй, шунал тачаалал нь дийлддэггүй хүмүүс байдаг юм дээ.

Монгол Улсынхаа шүүх, цагдаа, прокурорт итгэл алдрахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсч байна. Гэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлт тойрсон үйл явцыг харахад энэ салбар дампуурчээ. Яасан дүүрчихсэн, илжирцэн нийгэм гэхээрээ ийм байдаг байнаа? Монгол Улсын хуулийн засаглал дампуурсан санагдана. Иргэд төрдөө итгэхгүй болсны маш тод шинж тэмдэг энэ юмуу даа.

За, яахав энэ дэлхий дээр үнэн шударга зүйл байдаггүй юмаа гэхэд бурханы оронд дээд тэнгэр ямагт байдаг юм шүү. Үйлийн үр гэдэг зүйл байдгийг мартахгүй байх нь зүйтэй болов уу.

Хэрэг нь үнэн зөвөөр шийдвэрлэгддэггүй юм гэхэд элдэв янзаар аавыг минь гүтгэхээ больж тайван сайхан нойрсуулахыг хүсье.

RIP Aavaa ❤️

Шунхлай овогт Батхүүгийн ЦЭЛМЭГ 2019.06.19

цаг үе
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.