Таргалалт гэдэг нь биеийн жин илүүдэхэд хүргэдэг өөхний хуримтлал гэдэгтэй хүн бүр санал нийлнэ байх. Дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн 70% нь өдөр бүр илүүдэл жин буюу таргалалттайгаа тэмцэж байна гэсэн тоон бус судалгаа байдаг ч хэн, хэрхэн, яаж тэмцэж ямар хэмжээний үр дүнд хүрч байгааг тэр бүр бид мэддэггүй. Тэгвэл гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц гайхалтай үр дүнг гаргаж, өөрийгөө ялж чадсан залуутай ярилцсан юм. Тэрээр ердөө 2 сар гарангийн хугацаанд идэвхтэй дасгал хөдөлгөөн, цайртай шүлтлэг ус ууснаар энэ амжилтыг олжээ.
-Сүүлийн үед ихэнх хүмүүсийн хувьд асуудал болоод байгаа таргалттай таныг маш үр дүнтэйтэмцэж чадсан талаар сонслоо. Ярилцлагаа эхлэхийн өмнө та бидэнд өөрийгөө танилцуулаач.
-Тиймээ. Миний адил асуудалтай олон хүмүүст энэ ярилцлага таалагдана байх аа. Намайг Н.Мянганбуу гэдэг. Яаралтай түргэн тусламжийн тэрэгний жолооч ажилтай. Биеийн жингийн асуудлаас болж бие өвдөх, эрч хүчгүй болох, үеийнхнээсээ ахмад харагдах гээд олон асуудал сэтгэл санааг маань зовоож байсан учраас “Сүлд” spinning-төвөөс зохион байгуулсан “Би жингээ хасмаар байна” тэмцээнд оролцохоор шийдсэн л дээ. Ингэхдээ эргэлтэт дугуйн спортоор нэлээн эрчимтэй хичээллэсэн. Мэдээж ямар ч хүн хөдөлгөөн хийснээр эрүүлээр турдаг.
-Анх биеийн жин чинь хэд байсан бэ. Ямар хугацаанд нийт хэдэн кг жин хасаж чадав?
-Би анх тэмцээн оролцохоор очихдоо 147,6кг жинтэй байсан. Одоо 108,2кг жинтэй болчихоод байна. Өөрөөр хэлбэл 70 хоногийн хугацаан нийт 39,4кг жин хаясан гэсэн үг л дээ. Энэ мөчид үнэхээр өөрөө өөртөө баярламаар, бахархмаар сэтгэгдэл төрж байсан. Үнэндээ өөрөөсөө ийм их тэсвэр, тэвчээрийг гаргаж чадна гэж бодож байгаагүй. Энэ хүнд жинг би маш олон жил тээж явсан. Өдөр бүр л өөрийн бие дээр 40 кг ачааг үүрч явсан гээд боддоо. /инээв/ Энэ хугацаанд биенд өвдөхгүй эрхтэн, хэрэглээгүй эм тариа, яваагүй эмнэлэг байгаагүй.
-Мэдээж дасгал хөдөлгөөн гол нөлөө үзүүлсэн байх. Би таныг хажуугаар нь бас өөр зүйл хэрэглэсэн талаар сонссон юм байна. Нууц биш бол хэлж болох уу. Хэт таргалалтаас болж шаналж яваа маш олон хүн байна. Магадгүй бидний ярилцлага тус болж болох юм.
-Өөр зүйл гэхээр хүмүүс сүүлийн үед ихээр гарах болон олон янзын бүтээгдэхүүн гэж ойлгох байх гээд би энэ талаар үнэндээ хүнд ярьж үзээгүй л дээ. /инээв/ Эмэгтэй хүн байсан бол арай л өөр шүү дээ. Ядаж байхад би өөрөө эр хүн болохоор турсан, таргалсан талаар яриад байх эвгүй юм.
Үнэндээ би эрүүлжиж өвчинтэйгөө тэмцэхийг маш ихээр хүссэн учраас тэмцээнд оролцохын хажуугаар Ospring mongolia компанийн оруулж ирдэг цайрын савхыг өдөр тутмын ахуй хэрэглээндээ хэрэглэж байсан.
Анхандаа дасгал хөдөлгөөний хажуугаар давхар энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд ийм хэмжээний амжилт олно гэж бодоогүй. Гэтэл надад маш сайн нөлөөлсөн. Цайрын савх гэдэг нь усыг шүлтлэг болгосноор эрүүлжүүлж амьтай болгодог талаар анх хэрэглэж эхлэхэд мэргэжилтэн нь зөвлөж байсан. Дасгал хөдөлгөөн хийснээр ямар их сулддагийг хүмүүс гадарлаж л байгаа байх. Би анх бас тийм л байдалтай байсан. Тэгээд шүлтлэг усыг өдөр бүр хэрэглээд хажуугаар нь дасгалаа хийхэд ядарч, сульдах асуудал гарахаа болсон. Яг л дотроосоо эрүүлжээд байгаа мэдрэмж төрдөг юм байна лээ.
-Энэ их хүнд жингээс буух гэж чамгүй их хүч хөдөлмөр, тэвчээр гаргасан байна. Мэдээж хүндрэл, бэрхшээл гарч байсан байх яаж ялан дийлж байв даа. Тэвчээр алдрах үе байсан л биз дээ.
-Эхэндээ маш их шантарч болимоор санагдах үе ч байсан./инээв/ Гэхдээ таргалалтаас болж эрүүл мэнд муудаж байсан болохоор урт удаан насалж эрүүл саруул амьдрахын тулд шүд зуун тэмцсэн. Тэгээд ч гэр бүлийнхэндээ маш том амлалтыг өгсөн учир надад шантрах эрх байгаагүй.
-Илүүдэл жинтэйгээ тэмцэхийг хүсэж буй хүмүүст хандаж зөвлөгөө өгөөч. Тэдэнд таны зөвлөгөө маш их үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байна.
-Таргалалт бол ердөө л бидний амьдралын буруу хэвшил юм билээ. Би ч бас тийм л хэвшлээр явсаар энэ хэмжээнд хүртлээ таргалсан. Тиймээс хамгийн түрүүнд амьдралын хэвшлээ өөрчлөх хэрэгтэй. Би ажилдаа явахдаа 15 километр замыг дугуйтай туулдаг болсон.
Мөн манай гэр бүлийнхэн бүгд цайрын савхыг өдөр тутмын хэрэглээнд тогтмол хэрэглэх болсон. Өөрөөр хэлбэл шүлтлэг цайртай усаар эрүүл мэндээ тэтгэж хэвшсэн гэсэн үг. Ер нь бол хүний биед явагддаг бодисын солилцооны тал хувь нь цайрын дэмжлэгтэй явагддаг гэдгийг сүүлд олж мэдсэн. Хүмүүс фитнесс, бассейн, spinning-т явж уураг, туулга их хэрэглэдэг болж. Ингэхдээ уураг, туулгаа ямар усаар найруулж уухаа сайн мэддэггүй. Би өөрийн туршлага дээрээ тулгуурлаад хэлэхэд хамгийн чухал нь бэлтгэлийн ч бай энгийн ч бай ямар ч үед уух усаа мэдэж авах хэрэгтэй. Энэ нь өөх задрахад маш чухал нөлөөтэй. Хоол сойж байгаа хүмүүс хүртэл буруу ус ууснаас болж эрдсийн дутагдалд ордог юм байна лээ. Түүнчлэн хичээллэх спортын төрлөө зөв сонгох хэрэгтэй. Миний хувьд Spinning-г сонгосон. Ингэхдээ зүгээр нэг энгийн газар биш тэнд хичээл зааж байгаа багшийн ур чадвар, мэдрэмж, хичээллэх арга барил маш чухал. Тэр цагт үр дүнгээ мэдрээд эхэлбэл ямар ч хүн бэлтгэл, сургуулилтаа орхигдуулахгүй.
-Ийм сайхан амжилтанд хүрэхэд нөлөөлсөн байгууллагуудад талархах сэтгэл байгаа байх аа. Юу гэж хэлмээр байна.
-Эхний ээлжид ийм сайхан тэмцээн, уралдаан зохион байгуулж илүүдэл жингээс минь салгаж өгсөн “Сүлд” spinning-ийн хамт олонд талархах ёстой гэж бодож байна. Энэ байгууллагаас тэмцээн зохион байгуулаагүй бол би гэдэг хүн өнөөдөр ямар байхыг төсөөлөхгүй байна. Дээрээс нь өдөр бүр дасгал, сургуулилтандаа хийхэд эрч, хүч өгөн цэнэглэж байсан цайрын савх гэх бүтээгдэхүүнийг оруулж ирсэн Ospring mongolia компанийн хамт олонд бас талархаж байна. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд дасгалаа хийх бүртээ бие минь хөнгөрч, үр дүн гарч байгааг мэдэрч байсан. Маш их дасгалын үеэр хаяад гараад явмаар залхаж, ядарч, шантарч байхад минь хань бол чадсан шүү. Миний ижил асуудалтай бүх хүнд энэ цайртай шүлтлэг усыг зөвлөж байна. Ямар нэг химийн бүтээгдэхүүн биш болохоор айх зүйлгүй дуртай цагтаа хэрэглэж болно.