Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»ЭХЭМҮТ-д орчин үеийн хоёр инкубатор бэлэглэв
Фото

ЭХЭМҮТ-д орчин үеийн хоёр инкубатор бэлэглэв

coolНийтэлсэн: cool08/02/2018Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

JCI Монгол Байгууллагын санаачилгаар Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /ЭХЭМҮТ/-тэй хамтран хэрэгжүүлдэг “SAVE LIFE” төслийн гуравдугаар шатанд Нярайн мэс заслын дараах тасгийн байрыг өргөтгөж, нийцэх их засварын ажил хийж, олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц тохижилтын ажил хийж гүйцэтгэлээ. Уг төсөл нь 2018 онд амжилттай хэрэгжиж 120 сая төгрөг төсөвт өртөгтэйгөөр хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч байгаа юм.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Монгол Улсад мэндэлж байгаа нярай хүүхдэд хөгжилтэй орнуудын жишгээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх” үндсэн зорилготой “SAVE LIFE” төслийг JCI Монгол Байгууллагаас санаачлан ЭХЭМҮТ-тэй 2015 оноос эхлэн нярайн эндэгдлийг бууруулахад, урт хугацаанд тогтвортой, бодит үр дүнд хүрэх зорилготой хамтран ажиллаж байна.

ТӨСЛИЙН ҮР ДҮН, ҮЙЛ ЯВЦ:

“SAVE LIFE” төслийн I-р шатны үр дүн: 2016 оны байдлаар энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын нярайн эндэгдэл түүхэндээ анх удаа 19.1%-иас 5.6% хүртэл буурсан байна.

1987 оноос хойш засвар хийгдээгүй байсан ЭХЭМҮТ-ийн дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт иж бүрэн засвар хийж, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг 2015 онд суурилуулсан юм. Үүний үр дүнд Монгол Улсын хэмжээнд жилд 15 дутуу нярай хүлээн авах хүчин чадалтай байсан уг тасаг, 80 дутуу нярайг хүлээн авах боломжтой болсон. 19.1 хувь байсан нярайн эндэгдэл Монгол Улсын түүхэнд анх удаа 5.6 хувь болж буурсан.

“SAVE LIFE” төслийн II-р шатны үр дүн: 2017 онд Мэс заслын дараах эргэн сэргэлт 72.2 хувь байснаас 10 хувиар нэмэгдэж 82.2% болсон.

Нярайд зориулсан хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлаж, тусгайлсан мэс заслын өрөөг бий болгосон. 2017 оны эцсийн байдлаар 200 гаруй нярайд зориулалтын орчинд, зориулалтын тоног төхөөрөмжөөр мэс заслууд хийсэн. Энэ хугацаанд хийгдсэн хагалгаанд мэс заслын дараах эргэн сэргэлт 72.2 хувь байснаас 10 хувиар нэмэгдэж 82.2% болсон нь мэс заслын эрсдэлийг бууруулж чадсан үр дүнд хүрчээ. Та бидний хамтарсан уг төсөл өнгөрсөн онд 20 гаруй хүүхдийн алтан амийг нэмж аварч чадсан таатай мэдээг Та бүхэнтэйгээ хуваалцахад туйлын баяртай байна.

“SAVE LIFE” төслийн III-р шатны үйл явц: 2018 онд ЭХЭМҮТ-ийн нярайн мэс заслын дараах тасгийг олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц их засварын ажил хийж, тоног төхөөрөмжөөр тохижуулах зорилт тавин ажиллаа. Төслийн энэ шатны хүлээлт нь хагалгаанд орох бага жинтэй нярайн хүлээх хугацаа багасч, хагалгааны үр дүн сайжирч, улмаар хагалгааны үеийн болон хагалгааны дараа гарах аливаа эрсдлийг бодитой бууруулж, төслийн өмнөх шатнуудаас ахисан тооны хүүхдийн амь насыг аврах боломж бүрдүүлэх юм.

 ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУД:

2018 оны төслийн хүрээнд  Худалдаа Хөгжийн Банк, АПУ ХК, Шунхлай ХХК, Таван Нүдэн Брэнд, МИК ОССК ХХК, ҮүрТэл ХХК, Хатанбаатар ХХК, Бадрах Инженеринг ХХК, MW Холдинг ХХК, Буман Цамхаг ХХК, НьюТелком ХХК, Явуу Импекс ХХК, Own World ХХК зэрэг байгууллагууд болон Улаанбаатар Хотын Банкны Тэргүүн дэд захирал О.Банзрагч, JCI Чэйрмэн Байгууллагын гишүүд Л.Энхболд, О.Нямдэлгэр, С.Баянчулуун зэрэг олон хувь хүн нийгмийн хариуцлага хэрэгжүүлж ивээн тэтгэгчээр хамтран ажилласан. Мөн JCI Солонгос Байгууллагаас иж бүрэн хоёр ширхэг инкубаторыг ЭХЭМҮТ-д бэлэг болгон өгч байгаа юм.

ТӨСЛИЙН АМЖИЛТ:

2016 онд JCI байгууллагын Ази Номхон Далайн бүсийн Шагнал гардуулах ёслолоос “НИЙГЭМД ХАНДСАН ШИЛДЭГ ТӨСӨЛ” номинацид шалгарч шагнал авсан. 2018 онд JCI байгууллагын Ази Номхон Далайн бүсийн Шагнал гардуулах ёслолоос “ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ ТӨСӨЛ” номинацид шалгарч шагнал авсан.

JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГА:

JCI Монгол байгууллага нь 1991 онд үүсгэн байгуулагдаж, өөрийн гэсэн итгэл үнэмшил, идэвх санаачлаг, үнэт зүйлстэй 1000 гаруй залуусыг нэгтгэн нийгэмд эерэг нөлөөллийг үзүүлэх, залуусыг манлайлан өөрсдийгөө хөгжүүлэх, нийгэмд тустай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

гэгээлэг мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.