Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Харь хэл, соёлыг хэт шүтэж байгаа Монголчуудын ирээдүй бол мөхөж сөнөсөн Манжууд байж болох юм
нийтлэлчид

Харь хэл, соёлыг хэт шүтэж байгаа Монголчуудын ирээдүй бол мөхөж сөнөсөн Манжууд байж болох юм

coolBy cool09/01/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Орчлон” дунд сургуулийн 1-р ангийн төлбөр 25 сая төгрөг.Дунд,ахлах ангиуд нь үүнээс 3-7 саяар нэмэгдэнэ..Сонсоод ухаан алдмаар энэ тоог гайхан шогширч дуусаагүй байтал хөөш цаана чинь “British school of Ulaanbaatar”, American school of Ulaanbaatar”, “Улаанбаатар элит” сургуулиуд энэнээс ч илүү төлбөртэй шүү гэв.
– Танайх тэгээд жирийн дунд сургуулиудаас юугаараа давуу талтай вэ?
– Манайх Монгол хэл, Уран зохиол, Түүхээс бусад хичээлүүдийг гадаад хэлээр түлхүү заадаг..
Сүүлийн үед хувийн гял цал сургуулиуд байтугай хотын төвийн хэдэн хөсрий улсын сургуулиудад хүртэл “лаборатари” нэр зүүгээд гадаад хэлээр хүүхдүүдийг бөмбөгдөн харьжуулж, чинээлэг боломжийн эцэг эхчүүдээс мөнгө саадаг луйврын торон сүлжээ Улаанбаатар хотыг хэржээ. Хүн болгон хүүхдээ гадаад хэлтэй сайн сургуульд оруулчих юмсан,хүүхдээ төгсөхөөр нь гадаад явуулна даа гэж ярилцдаг, эрмэлздэг болж.Нэг л их харь хэл, харь боловсрол, харь ахуй амьдрал мөрөөдсөн улс.
Зарим улс орнууд ухаан төлөвшөөгүй,эх хэлээ гүйцэд сураагүй хүүхдэд харь хэл заахаас татгалздаг гэсэн. Манайд эсрэгээрээ 2-3 настайд нь Орос, Хятад, Англи хэлтэй өндөр төлбөртэй цэцэрлэгт оруулна.Гадаад руу авч яваад харь сургууль, цэцэрлэгт оруулна. Жилд хэдэн зуугаар нь,хэдэн мянгаар нь балчир хүүхдээ аваад явцгааж байгаа. Үр дүн нь гараад эхэлчихжээ. Яаж хүүхдээ Монгол хэлтэй болгох уу, яаж аялгыг нь засах уу, яаж Монголд дасгах уу гэх мэтээр аргаа барсан эцэг эхчүүдийн постуудыг фээсбүүкээс өдөр бүр харж болно. Үл тоомсорлож байгаа эх хэл нь сүүлдээ хотын захын сургуулиудад байгаа ядуусын хүүхэд сурдаг гологдмол хэл болж хувирчээ.
Сонирхуулахад ЮНЕСКО-аас аливаа эх хэлний аюулд орсон шатлалыг 4 зэрэглэлд ангилсан байдаг юм билээ:

1.ЭМЗЭГ ХЭЛ. Улс орон буюу үндэстэн дотроо 90% нь энэ хэлээр ярилцдаг боловч хүүхдүүдийн ярилцах, суралцах орчин нь хязгаарлагдмал болсон. Эцэг эхчүүд нь хүүхдэдээ өөр хэл сургах сонирхол давамгайлсан, хүүхдэд гадаад хэл сургах сургалтын төвүүд, сургуулиуд маш ихэссэн.

2.ИЛЭРХИЙ АЮУЛД ОРСОН ХЭЛ. Эх хэлээрээ ихэнхи хүн ам нь ойлголцох боловч харь үгсийн эзлэх хувь нь үгсийн санд 40%-д хүрсэн, гудамжны хаяг реклам сурталчилгаанд харь үгс давамгайлсан, боловсролын системд харь хэлний орон зай зохих ёсоор байр сууриа эзэлсэн, ажлын байранд харь хэлний шалгуур тавигддаг, хүүхэд залуус эх хэлээрээ ярилцах сонирхол багассан.

3.НОЦТОЙ АЮУЛД ОРСОН ХЭЛ. Энэ хэлээр гэр бүлийн хүрээнд ярилцдаг. Өвөө эмээ нар, зарим тохиолдолд аав ээжүүд л ярилцаж ойлголцдог, нийгмийн хэрэглээнээс хасагдсан, хүүхдүүд залуу үе нь мэддэггүй.

4.МӨХӨЖ БУЙ ХЭЛ.Ярилцаж буй хамгийн залуу үе нь өвөө эмээ нар болон тэдний өмнөх үеийнхэн. Тэд нар нь ч энэ хэлээрээ нийгмийн болоод гэр бүлийн харилцаанд оролцох боломжгүй болсон
Манж үндэстний мөхөж алга болсон цор ганц шалтгаан нь харь боловсролыг дээдлэн шүтсэнээс болсон байдаг. Өөрөөр хэлбэл Чин улсын Манж үндэстэнд эзэмшиж болох сонгодог ганцхан боловсрол нь Хятад хэл, Күнзийн суртал байсан юм. Манжууд ч хэдэн үеийнхээ туршид “боловсрол” сайн эзэмшсэн. Хятад хүнээс ч илүү боловсорч Хятадын сонгодог яруу найраг, гүн ухаанд мансууран автагдсан. Шанд нь харин Манж үндэстэн түүхийн тавцангаас арчигдсан билээ. Харь хэл,харь соёлыг хэт шүтэж байгаа Монголчуудын ирээдүй бол мөхөж сөнөсөн Манжууд байж болох юм.

байр суурь
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг АТГ-аас шалгаж байна

05/12/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.