Швейцарын антропологичид 1993 онд Сибирээс буюу Укокын өндөрлөг дээр байрлах Ак-Алах булшны газраас олдсон Скифийн эмэгтэй дайчны нүүрийг сэргээжээ. Судлаачид түүний дүр төрхийг өмнөх байдалтай нь харьцуулахад 75 хувиар сэргээсэн байна. 75 хувиар гэдэг нь түүний нүдний өнгө болон хөмсөг нь өөр өнгөтэй байж болзошгүй байгаа аж.Алтайгаас олдсон энэхүү мумми нь 2500 жилийн өмнө олдсон бөгөөд зүүн мөрөн дээрээ Алтай нутгийн бэлгэдэл болсон буга шивүүлсэн байжээ. Үүнээс нь гүнж эсвэл Амазон бүсгүй гэж таамаглаж байгаа юм.
Энэ бүсгүй амьсгал хураахдаа 25 настай байсан бөгөөд үхлийн шалтгаан нь хөхний хорт хавдар байжээ. Түүний мумми болгосон булшийг олох үед маш сайн хадгалсан хувцаснаас гадна олон зэвсэг олдсон бөгөөд энэ нь түүнийг ‘Амазон’ гэж нэрлэх үндэслэл болжээ.
Бүсгүйн зүүн мөрөн дээрх шивээс
Швейцарын антропологич Марсель Ниффенеггер 2014 оноос ‘Амазон’ бүсгүйн гавлын ясыг сэргээж, дүр төрхийг нь гаргахаар ажиллаж эхэлсэн байна. Орчин үеийн технологи болон судалгааны аргуудыг ашиглан бүсгүйн дүр төрхийг гаргасан ба 100 000 үс шилжүүлэн суулгажээ. Ингээд Амазон бүсгүйн царайг тодорхойлон гаргасан бөгөөд энэ тухай зураг болон бичлэгийг хүргэж байна.