Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»ЭХЭМҮТ болон нийслэлийн амаржих газруудад ургийн хяналтын монитор хүлээлгэн өглөө
Фото

ЭХЭМҮТ болон нийслэлийн амаржих газруудад ургийн хяналтын монитор хүлээлгэн өглөө

coolBy cool08/08/2019Updated:09/07/2019Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрүүл мэндийн яамнаас Япон улсын Жайка төслийн хүрээнд өнөөдөр ЭХЭМҮТ болон нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт нийт 24 ширхэг ургийн хяналтын монитор хүлээлгэн өглөө.
2019 оны тавдугаар сараас эхлэн дээрх байгууллагуудад хэрэгжиж буй уг төсөл нь ирэх 2021 оны зургадугаар сарыг дуустал үргэлжлэх юм байна. Төслийн хүрээнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна эх барих, эмэгтэйчүүдийн эмч, инженер техникийн ажилтнуудыг Япон улсад 7-14 хоногийн сургалтад хамруулахаар төлөвлөжээ.
Ингэснээр сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах, үнэлгээ өгөх, урт удаан хугацаанд тогтвортой, чанартай, үр бүтээлтэй ажиллах боломжийг нь хангах зэрэгт анхаарч буй юм байна. 

Тус төсөл хэрэгжсэнээр:

• Перинаталь үеийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах
• Эх барихын тусламж, үйлчилгээний менежментийн арга барилыг сайжруулах
• Ургийн хяналтын мониторын оношилгооны удирдамж, зааврыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх
• Эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг тодорхой ахиц дэвшил гарах юм.
Дэлхийн улс орнууд иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах асуудал нь нэн тэргүүний зорилт болж байна. Тиймээс нотолгоонд суурилсан, хөтөлбөрт чиглэсэн дэлхийн стандартыг эх орондоо нутагшуулах нь тун чухал ажил юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.