Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, Х.Мөнгөнцэцэг нарын хайрын гурвалжин цахим орчинд “хит” болоод байгаа. Өнгөрсөн хугацаанд дуугүй байсан дуучин Б.Болд сая л нэг юм ам нээлээ. Түүний хэлж байгаагаар дуучин Э.Чулуунчимэг нөхрөө удаа дараа өөр хүмүүстэй араар нь тавьж, баригдсан аж. Мөн явалддаг гэх хүмүүсийнхээ нэгнээр нь байр авахуулсан бөгөөд өдгөө тансаг, хангалуун амьдарч байгаа гэжээ.
Өөрөөр хэлбэл дуучин хос тусдаа амьдраад багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд чхам энэ үедээ л Х.Мөнгөнцэцэгтэй дотносож хүүтэй болсон гэдгийг ярьсан байна.
Үнэн худлыг та бид биш харин “хэргийн эзэд” мэдэж байгаа хойно, нэгэн цагт дэр нэгтгэж нэг тогооноос хооллож байсан хосууд нэгийгээ хараар будаж эхэллээ. Хэрхэхийг цаг хугацаа харуулна бизээ…