Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна
Фото

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна

coolНийтэлсэн: cool09/26/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ оны 10 сарын 1-ний өдөр тохиож байгаа бөгөөд төрсөн өдрөө Хятад улс нижгэр тэмдэглэхээр төлөвлөж байна. Таван жилд нэг удаа тэмдэглэх томоохон баярын хүрээнд  улсын нийслэл Бээжин хотын Тянь Анмений талбай болон төв гудамж, соёлын газруудыг чимэж, тусгайлан бэлтгэсэн байна.

Хятад улсын хувьд энэхүү ойн баяр энэ жилийн хамгийн том арга хэмжээ бөгөөд 10 сарын 1-ний өдөр ихэнх замуудыг хааж, баярын нээлтийг  төв талбайд хийсний дараа хотын төвийн томоохон замуудаар цэргийн хүнд даацын машин болон хамгийн сүүлийн үеийн цэргийн машины парад болох юм байна. Энэхүү баярт Хятад улс нэг жил бэлтгэж байгаа бөгөөд улсын байгууллага, хувийн байгууллагууд болон энгийн иргэд бүгд хамтран ажиллаж байна.

Баярын бэлтгэлтэй холбоотой нэг сарын хугацаанд долоо хоног бүр зам, метро, томоохон цэнгээний газарууд болон үзвэрийн газруудыг хаасан хэдий ч улсын хамгийн том арга хэмжээний төлөө сэтгэл нэгдсэн иргэд огт төвөгшөөгөөгүй байгаа нь тус баяр иргэн бүрийн хувьд чухал байр суурийг эзэлдэг болохыг харж болохоор байна.

1949 оноос -2019 оны хоорон дахь 70 жилийн хугацаанд Хятад улс ард иргэдээ ядуурлаас гаргаж, Дэлхийд алдартай дэвшилтэт технологийг зохион бүтээж, Дэлхийн соёлыг нэвтрүүлж, нээлттэй болон Дэлхийн 2-дахь хамгийн том, хүчирхэг эдийн засагт гүрэн болж чаджээ. Хятад хүн бүр улс орныхоо өнгөрсөн амжилтаар бахархахаас гадна ирээдүйд улам ихийг хийж бүтээн, бусад улсыг дагуулан хөгжихөөр сэтгэл шулуудсан байна.

Мөн баяртай холбогдуулан 9 сарын 23-наас эхлэн 10 сарын 1-ний өдрийг дуустал Хятад оронд сүүлийн 70 жилд гарсан дэвшилт, өөрчлөлтийг хамгийн сайн харуулж чадах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хятад хүмүүс төдийгүй гадны зочид улсын хөгжлийн өөрчлөлттэй танилцаж байна.

Хятад улс төрсөн өдрөө тэмдэглэсний дараагаар улс даяар 10 сарын 1-нээс 7-ны өдрийг хүртэл амрах юм байна. Тиймээс, иргэдийн хувьд 10 сар энэ оны хамгийн сайхан сар байх нь тодорхой байна.

Э. Анударь, Бээжин хот

МОСАХ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.