Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Өмнөговь аймгийн өрх бүрт 3 тонн нүүрс үнэгүй олгоно
Фото

Өмнөговь аймгийн өрх бүрт 3 тонн нүүрс үнэгүй олгоно

coolНийтэлсэн: cool11/05/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн хурлын шийдвэрээр Өмнөговь аймгийн өрх бүрт 3 тонн нүүрс үнэгүй олгохоор болжээ. “Нутгийн илч” хөтөлбөрт тус аймгийн 15 сумын бүх өрх буюу 22500 өрх хамрагдах аж. Тус компанийн ажилтнууд сум болон багийн төвүүдэд нүүрсний талон тарааж эхэлсэн байна.

Нутгийн илч хөтөлбөр энэ оны аравдугаар сарын 20-ноос эхлэн хоёр сарын хугацаанд  үргэлжилнэ. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Тавантолгой ХК-ийн уурхайчид ажлын өдрүүдэд 05.00-19.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, нүүрс ачилтыг шуурхай зохион байгуулж байна. Өмнөговийн иргэд айл хөрш, ах дүүс, баг хамт олноороо нэгдэж, уурхайгаас нүүрсээ татаж эхэллээ хэмээн орон нутгаас мэдээллээ.

Уурхайн аманд нэг тонн нүүрсний үнэ 38500 төгрөг бөгөөд 3 тонн нүүрс нь 115500 төгрөгийн үнэтэй. Тавантолгой ХК нь өмнөх жилүүдэд орон нутгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгодог байсан бол энэ жил 3 тонн нүүрс үнэ төлбөргүй олгож, нутгийн иргэдийн амьдралд бодитой хувь нэмрээ оруулж байна.

Өмнөговийн ууган уурхай Тавантолгой ХК нь сүүлийн арван жилд улс, орон нутгийн төсөвт 830.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн, Монгол улсын ТОП 100 ААН-ийн нэг юм.Компанийн 51 хувийг орон нутаг, 49 хувийг Монгол Улсын болон дэлхийн 23 орны иргэд, ААН-үүд эзэмшдэг юм байна.

орон нутаг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.