Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026

    НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

    06/18/2026

    Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»‘Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019’ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо
Фото

‘Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019’ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо

coolBy cool11/05/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит цагдаагийн байгууллагын “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2019.11.05/ боллоо.

Энэхүү  үйл ажиллагаанд Хууль зүй, Дотоод хэргийн яамны дэд сайд Г.Элбэгсайхан, мөн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019” тэмцээний ажлын хэсгийн ахлагч Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа  Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд,  Захиргааны удирдлагын  газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий нарын зэрэг   дарга, удирдлагууд, алба хаагчдын төлөөлөл оролцов.

Энэхүү тэмцээн нь нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хэсгийн төлөөлөгчийн  мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх шинэлэг арга тактикийг  бие биенээсээ  суралцах, үйл ажиллагааг нь иргэд, олон нийтэд сурталчлан таниулдагаараа  ихээхэн ач холбогдолтой юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит цагдаагийн байгууллагын “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019” шалгаруулах арга хэмжээний гуравдугаар шатны шалгаруулалтад 16 алба хаагч шалгараад байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит цагдаагийн байгууллагын 2019 оны “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах арга хэмжээний нэгдүгээр шатыг улсын хэмжээнд ажиллаж байгаа 311 хэсгийн төлөөлөгчдийн дунд 19 аймаг дахь цагдаагийн газрууд дотооддоо зохион явуулж, хоёрдугаар шатанд шалгарсан 22 хэсгийн төлөөлөгчийн материалыг ажлын хэсэгт ирүүлсэн байна. Үүнээс ийнхүү шалгарсан 16 хэсгийн төлөөлөгч өрсөлдөнө. Тэмцээний дүн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гарах юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/93 дугаар тушаалаар баталсан удирдамжийн шалгуур, үзүүлэлтийг хангаагүй 6 хэсгийн төлөөлөгчийг хасаж, гуравдугаар шатны шалгаруулалтад ийнхүү 16 хэсгийн төлөөлөгчийг оролцуулахаар шийдвэрлэсэн  байна.

үйл явдал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.