Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Миний хүндэлдэг Т.Ариунаа…
нийтлэлчид

Миний хүндэлдэг Т.Ариунаа…

coolBy cool11/07/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дэрвэгэр богинохон хормойтой, цэцгэн хээтэй даашинзаар гоёсон бүсгүйтэй Сүхбаатарын талбай дээр танилцаж билээ. Хоёулаа л ажил руугаа гүйж явсан юм даг. Дэгжин гоё сийрсэн цүнх гартаа савчуулж, тас тас инээсэн цэл залуухан Ариунаа…1996 он.

Хамтдаа “Ардын эрх” хүртэл алхаж, хамаг мөрөөдлөө ярилцан зам нийлсэн юм даг. Болгарт дуучнаар төгсөж ирсэн, томоос том мөрөөдөлтэй, гэхдээ өөрийнхөө мөрөөдөлд өрөөлийг эх оронтойгоо хамт багтаачихсан, дуулах дуу болгон нь утга болоод ухааралтай байгаасай гэж хүсдэг өөдрөг бүсгүй. Түүний анхны “Эрос 1” тоглолт жинхэнэ утгаар нь шуугиан тарив. Шоу тоглолт гэж юу байдгийг харж, олон хүн нүд нээсэн дээ. Ариунаагийн дуунууд өөлөх нэгээхэн ч өө үгүй, уран бүтээлийн хувьд тулсан шийдэл, өнгө будагтай байдаг. Тоглолтууд нь гэнэтийн сюрпризээр дүүрэн. Ярилцлагууд нь сэтгэл хөдлөл, эрчим хүч, илэн далангүй чөлөөт нислэгээр баян. Хувцаслалт нь үнэндээ л үүнээс цаашгүй…Зоримог шийдлүүд, эрсдэлтэй алхмууд…монголчууд анх удаа тайзан дээр дотуур хувцастай гэмээр хагас нүцгэн гоо сайхантай нүүр тулсан.

Дуулах, бүжиглэхийг дуртай үедээ чадмаг хослуулж, хөдөлгөөнгүй, хөшүүн Монголын эстрад урлагт эргэлт авчирсан. Түүнээс хойш 33 жил өнгөрчихөөд байхад Ариунаагийн хэмжээнд дуулангаа хачин донжтой халуун цочмог бүжиглэчихдэг, тайз тоглолт хоёроо утгаар нь урлагийн сүм болгон хувиргадаг хүн залуу хамтлаг дуучдын дундаас ч төрсөнгүй. Юу үнэн. Энэ үнэн. Өндөр өсгийт дээр яаж тэгж ганган гоё эргэлддэгийг би бол төсөөлж ч чаддаггүй. Заримдаа үнэнийг хэлэх сайхан байдаг. Тайз, гэрэл, үзэгчид, дуу, бүжиг…бүгдтэй нь харьцаж, уусч, нэгдэж чаддаг…16 нас…Үггүй мордсон чи минь…Уруулын хээ…Чи минь…Нарны хаан хүүхэд…Санааны чимээ…нэг байтугай үеийнхний аялж өссөн дуунууд…Энд “Хөх Монголын үр сад” дууг нь зориуд онцлоё. Муухан түүхэн киноноос илүү энэ дууныхаа клипийг хэд хэдэн телевизээр нэг өдөр нэг цагт цацаж, монголчуудын омог бахархлыг хэрэгтэй үед нь сэрээж чадсан санагддаг.

Ариунаагийн хоёр том чанарыг би хүндэлдэг. Олны нүдэн дээр амьдардаг дуучид хувийн амьдралаа тайзтайгаа хольж хутган шоудаж, урлагийг гал тогооны алчуур, тасалбар зарах хэрэгсэл, рейтингээ барих арга болгох нь олон. Харин Ариунаа энэ зааг хязгаар дээр зогсож, хувийн амьдралаа эрхэмлэн авч үлддэг, мэргэжлийн тайзыг зохих төвшинд нь өргөж чаддаг дуучин. Энэ бол өнгө мөнгөний орчлонд ховор сайхан чанар. Тийм ч болохоор нандин эрхэмсэг эмэгтэй. Бас нэг сайхан чанар нь байнга олны анхаарлыг өөртөө татаж, болсон болоогүй дуу улиг болтол дуулж, тайз болоод урлагт мөнх ноёлох гээд чанартай чанаргүй үйлдвэрлэл эрхлээд байдаг дуучдаас эрс өөр. Дуулах цагтаа дуулсан шиг дуулна, хийсэн шиг хийнэ, шуугиулсан шиг шуугиулна. Бусад үед эгэл амьдралаа хөөж, салбар нэгтнүүддээ, залуу үед орон зай, боломж үлдээдэг. Энэ хоёр чанарыг нь он жил өнгөрөх тусам улам л үнэлдэг болоод байгаа. Зарим хүмүүс өөрийгөө л зарлах гэж тоглолт хийдэг бол Ариунаа урлагийг тунхаглах гэж, урлагт хэрэгтэй үед нь гишгүүр шат болох гэж, ард түмэндээ үзэл санааны үр хүртээх гэж зорьж тоглодог. Энэ удаа ч бас өөрийн тоглолтоороо “Тэнгэр шиг бай, тэнгэрлэг мөрөөдөлдөө эзэн бай” хэмээн энэ цагийн залуусыг уриалж байна. Ариунаа маань тоглолтоо хийх нь. Магадгүй олон жилийн дараа…цэцгэн хээтэй богино даашинзтай бүсгүй мөрөөдөлдөө эзэн болжээ.

Түүний гялалзсан, гайхшруулсан, хором болгон нь шок, агшин болгон нь гэнэтийн тоглолтыг дахиад хэдэн жил хүлээхийг хэн мэдлээ?

Р.Эмүжин 

байр суурь
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Танилц: ЖДҮ эрхлэгчдийн боломжийг булаасан “хурган” дарга А.Тайванбаярын НО

06/09/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.