Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»АТҮТ-ийн ажилтнууд ББСБ-аас хахууль авч есөн сая төгрөгийн торгууль хүчингүй болгожээ
Гэмт хэрэг

АТҮТ-ийн ажилтнууд ББСБ-аас хахууль авч есөн сая төгрөгийн торгууль хүчингүй болгожээ

coolНийтэлсэн: cool11/21/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн ахлах мэргэжилтэн Г.Шүрэнчимэг, мэргэжилтэн О.Адъяасүрэн, Ч.Мөнхзул, М.Дархижав, улсын бүртгэгчээр ажиллаж байсан Л.Хантайшир, Архивын лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулаг, тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэдэг “Крэйзиспийд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Амарзаяа нарыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд уржигдар орой саатуулжээ. Улмаар тус төвийн нийслэл дэх хэд хэдэн салбарт үзлэг нэгжлэг хийж, эд мөрийн баримтууд хураан авсан байна.


Бидэнд олдсон мэдээллээр АТҮТ-ийн ахлах мэргэжилтэн Г.Шүрэнчимэг тэргүүтэй хүмүүс улсын хилээр түр горимоор орж ирсэн тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй байхад нь буцаан гаргалгүй, улсын бүртгэлд бүртгэж дугаар олгон гаалийн болон онцгой, нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж бүрдүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдоод байгаа аж. Түүнчлэн дөрөв, гурван ижил тоотой, эсвэл 00… эхэлсэн улсын дугаарыг улсын бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгслийн арлын дугаарт шивж хадгалан 300 мянгаас хоёр сая төгрөг хүртэл төгрөгийн хахууль авч зардаг, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож давуу байдал бий болгодог, ашиглалтаас гарсан, татвар торгуулиа төлөөгүй автомашинуудыг авлига авч бүртгэлээс хасдаг, шинээр өөр дугаар олгодог гэх зэрэг үйлдэл ч шалгалтын явцад илэрч буй гэнэ. Цагдаагийнхан АТҮТ-ийн “Цирк” салбар, “Хөсөг трейд” компанийн байр, холбогдогчдын гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд шалгалтын явцад тэдний нэг нь л гэхэд 600 гаруй сая төгрөг хууль бусаар олсон нь тогтоогдож байгаа сурагтай. Эх сурвалжуудын мэдээлснээр Г.Шүрэнчимэг, О.Адъяасүрэн нар “Есөн шижир” хэмээх ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй 31 тээврийн хэрэгслийг есөн сая гаруй төгрөгийн торгуулиас нь бултуулахын тулд тус дээрх ББСБ-ын удирдлагаас 2.1 сая төгрөгийн хахууль авч улсын бүртгэлээс хасаж, өөр дугаар олгосон үйлдэл ч тогтоогдож буй аж.


Тэдний холбогдсон хэрэгт дахиж хүн нэмж татагдаж болзошгүй гэх мэдээлэл ч байгаа юм. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

гэмт хэрэг сэрэмжлүүлэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.