Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»‘World Elite Karate Championships’ тэмцээнээс Н.Нэмүн алт, Н.Нэгүн, О.Одбаяр нар хүрэл медаль хүртлээ
Фото

‘World Elite Karate Championships’ тэмцээнээс Н.Нэмүн алт, Н.Нэгүн, О.Одбаяр нар хүрэл медаль хүртлээ

coolНийтэлсэн: cool11/25/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Киокушинкай каратэгийн Дэлхийн Шилдэгүүдийн аварга шалгаруулах “World Elite  Karate Championships” тэмцээн Японы нийслэл Токио хотноо болж өнгөрлөө. Чансаагаараа олимптой дүйцэхүйц гэгддэг дөрвөн жилд ганц л зохион байгуулагддаг “World Elite Karate Championships”-д Олон улсын болон ДАШТ-д түрүүлсэн болон амжилттай оролцсон  тамирчид оролцож, амжилтаа бататгах, ахиулах боломж олгодгоороо онцлогтой.

Тэмцээнд Монгол улсаа төлөөлж  Киокушинкай Каратэгийн Монголын нас жингийнхээ аваргууд болох шилдэг тамирчид насанд хүрэгчдийн ангилалд 3,  өсвөр насны ангилалд 8 тамирчид амжилттай оролцжээ.

“World Elite Karate Championships” Дэлхийн Шилдэгүүдийн Аварга шалгаруулах  тэмцээний

  • 7 насны ангилалд оролцсон Орчлон сургуулийн сурагч Улаанбаатар дожоны тамирчин Н.Нэмүн алтан медаль,
  • 11 насны ангилалд оролцсон Орчлон сургуулийн сурагч Улаанбаатар дожоны тамирчин Н.Нэгүн хүрэл медаль,
  • 9 насны ангилалд оролцсон Улаанбаатар дожоны тамирчин  О.Одбаяр хүрэл медаль хүртжээ.

Тэмцээнд 130 гаруй орны шилдэг тамирчид хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвар, дайчин чанараараа өрсөлдсөн бөгөөд Монгол улсын тамирчдын энэхүү амжилт нь Монгол улсын Киокушинкай Каратэгийн түүхэнд байгаагүй амжилт бөгөөд урд өмнө Монголын тамирчид медальт байрт шалгарч байгаагүй юм байна.

Тодруулбал, Н.Нэмүний хувьд 2019 оны 04-р сард  Бүх Японы  аварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээнтэй хамтатган зохион байгуулсан Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аварга болсон амжилтаа бататган дөрвөн жилд нэг удаа болдог “World Elite karate Championships” ДАШТ-ий долоон насны ангилалд аварга болж байгаа нь энэ юм. Н.Нэмүний хувьд таван настайдаа Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөд  өнгөрсөн жил Японы мэргэжлийн каратэгийн “JOSO Cup-2018” тэмцээнээс мөн хүрэл медаль хүртэж байжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Дэлхийн шилдэгүүдийн аварга шалгаруулах “World Elite  Karate Championships” тэмцээнд түрүүлсэн Киокушинкай Каратэгийн тамирчин Монгол улсад байхгүй бөгөөд тус тэмцээнүүдэд дарааллан түрүүлсэн анхдагч нь Н.Нэмүн болж байгаа юм.

Дашрамд дуулгахад энэ удаагийн “World Elite karate Championships” дэлхийн аварга шалгаруулах  тэмцээнээс медаль хүртсэн Н.Нэгүн, Н.Нэмүн нар төрсөн ах дүүс юм байна. Тэд хамтдаа Улаанбаатар дожод О.Хонгорзул багшийн удирдлага дор бэлтгэл хийж ийнхүү Монгол улсынхаа нэрийг дэлхийд өндрөөр өргөжээ.

“World Elite  Кarate Championships” Дэлхийн Шилдэгүүдийн аварга шалгаруулах  тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг өнөөдөр орой угтах бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

 

гэгээлэг мэдээ спорт
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.