“Хэцүү анги” киноны Сувдаагийн дүрээр үзэгч олны танил болсон Э.Уянга сэтгүүлч мэргэжил эзэмшин өдгөө “UBS” телевизийн хөтлөгчөөр ажиллаж яваа. Ихэвчлэн хөгжмийн нэвтрүүлэгч хөтөлж, томоохон арга хэмжээнд нүүр тахлах болсон тэрбээр өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн киноны гол дүрд тоглоод амжсан адтай бүсгүй.
Тэгвэл тэрбээр өдрийн сайныг товлон байж, хөөрхөн охиныхоо аавтай намрын дунд сарын өлзий дэмбэрэлтэй өдрөөр хуримлахаар хуримын зар тараажээ.
Хөтлөгч Э.Уянгын хувьд телевизийнхээ сайхан залуучуудын нэгд зүй ёсоор багтдаг хөтлөгч Ц.Чойжилсүрэнтэй үерхэж, хайрын баяраар сүйн бөгж бэлгэнд авч байсан тэрбээр анхны амьдралаа Австрали улсад эхлүүлэхээр оролдсон ч бүтээгүй.