Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Н.Сайнзаяа: Гэр бүлийн гурван хүнийг галаас гаргаад өөрөө ухаан алдчихсан
Фото

Н.Сайнзаяа: Гэр бүлийн гурван хүнийг галаас гаргаад өөрөө ухаан алдчихсан

coolНийтэлсэн: cool12/25/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Дулаанхан сум дахь хэсгийн төлөөлөгч Н.Сайнзаяа гал түймрийн аюулаас гурван хүний амь нас аварчээ. Эрдэнэт хүний алтан амийг аварсан түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө товч танилцуулахгүй юу.

-Амрыг эрье. Би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Дулаанхан сум дахь хэсгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч Н.Сайнзаяа гэдэг хүн байна.

-Та нэг гэр бүлийн 3 гишүүний амь насыг аварч маш том гавъяа байгууллаа. Та тухайн үед юу болсон талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тухайн үед юу болсон бэ гэхээр 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд миний хариуцсан нутаг дэвсгэр болох Шаамар сумын 3 дугаар багийн нутаг Дулаанхан тосгонд “Айл шатаж байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад 4 айлын орон сууц шатаж байсан. Ингээд тэнд байсан хүмүүсээс шатаж байгаа байшинд хүмүүс байгаа талаар мэдээлэл авсан. Гал байшингийн гал тогооны хэсгээс гарч байсан бөгөөд би нөгөө өрөөнийх нь цонхыг хагалж дотогш нэвтэрхэд гэрийн эзэд нь угаартсан байдалтай ухаангүй байсан. Ингээд би эхэлж хамгийн ойрхон байсан гэрийн эзэгтэйг эхэлж гаргаад, дараа нь гэрийн эзнийг татаж гаргасан. Дараа нь цаад өрөөнд байсан 2 ой 5 сартай охиныг мөн авч гарсан.

-Таны аварсан гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал ямар байгаа вэ?

-Одоогоор гэрийн эзэн охин хоёрын биеийн байдал хэвийн байгаа. Харин гэрийн эзэгтэй нь одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Гэхдээ биеийн байдал нь сайн байгаа гэсэн.

-Хүмүүсийг аварсны дараа ухаан алдаж унасан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар ярьж өгөхгүй юу?

-Мэдээж гал дунд өөрийн биеэр орохоор айх сандрах зэрэгцэж байсан. Гэхдээ төрдөө өргөсөн тангарагтай цагдаагийн алба хаагч учраас ямар ч байсан эдгээр хүмүүсийн амь насыг аврах ёстой гэсэн бодол төрдөг юм байна лээ. Ямар ч байсан өөрийн хийх ёстой зүйлээ хийж гүйцэтгээд хүмүүсийг гэрээс нь гаргасны дараа ухаан алдаж унасан байсан. Одоо биеийн байдал маань хэвийн байна. Хэрэв дотор ухаан алдсан бол өөрийн маань амь нас ч эрсдэх аюултай байсан. Гэхдээ би үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэндээ баяртай байна.

–Өргөсөн тангарагтаа үнэнч байж үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн танд дахин баяр хүргэе. Та цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Анх ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

-Баярлалаа. Би одоо цагдаагийн байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа анх Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт Эргүүлийн цагдаагаар эхлүүлж байсан. Ингээд 2017 онд цагдаагийн офицер бүрэлдэхүүнд орж Дулаанхан сумандаа хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Би эхнэр хоёр хүүхдийнхээ хамтаар Сэлэнгэ аймгийн Дулаанхан суманд ажиллаж амьдардаг, Сэлэнгэ аймгийн уугуул хүн байгаа юм.

–Цаг зав гарган ярилцсанд тань баярлалаа. Таны гэр бүлд болон цаашдын ажилд үйлсэд амжилт хүсэхийн зэрэгцээ ирж буй шинэ оны мэндийг давхар дэвшүүлж байна.

-Баярлалаа та бүгдийн ч гэсэн ажил үйлсэд амжилт хүсье. Мөн шинэ оны мэнд хүргэе.

Бэлтгэсэн Ө.Лхагвабаяр

гэгээлэг мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.