Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

    05/23/2025

    НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

    05/22/2025

    Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

    05/22/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Түүх: Торой Бандийн тухай
Фото

Түүх: Торой Бандийн тухай

coolBy cool08/09/2018Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Торой банди нь “Төрийн бөөс” хэмээн алдаршсан Нанзад /1834-1904/ юм. Тэрээр 1860-аад оны үед Цахар найман хошуунд төдийгүй Халхад ихэд нэрд гарсан шилийн сайн эр байжээ. Нанзадын уг гарал нь Цахар хүн. Тэрээр 1830 онд одоогийн Бударын чулуу” хэмээх газар төржээ. Нанзадыг бага байхад эцэг нь насан өөд болж эхийн хамтаар ядуу тарчигхан амь зууж байв. Эхийн хүсэлтээр багадаа “Бургасан дуганд” шавилан сууж байсан боловч лам багшийн элдэв харгислалыг үл тэвчин дуганаасаа оргон гэртээ иржээ. Тэр цагаас эхлэн ядуу ардын зовлон зүдгүүрийг үл ойшоогч ноёд баяд, харийн худалдаачдын эсрэг эр бяр, зориг хүчээрээ тэмцэж эхэлжээ. Түүний энэ тэмцэл нь зөвхөн амин хувийн ашиг сонирхлоо бодсонгүй хошуу нутгийнхаа ядуу дорой ард олонтой олсон олзоо хуваан тараадаг байсан нь нутгийн олондоо хүндлэл хайрыг олсон. Нанзад бол хурц сэргэлэн, эрэлхэг зоригтой хүн байсан төдийгүй маш сайхан дуучин, хөгжимчин байсан гэдэг. Нанзадыг цээлхэн сайхан хоолойгоороо, гайхамшигтай сайхан хуураараа уяруулан дуулж хуурддаг байсан хэмээн нутгийхан хуучилдаг. Торой банди насан өндөр болоод Шартын хад, Таван толгой, Ээлт хошуугаар нугаглаж байгаад 1904 онд насан өөд болсон. Тоорой банди буюу Нанзадын намтрыг судлах ажил судлаачлын сонирхлыг ихэд татаж байв. Хэдийгээр түүний намтар түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдээгүй боловч нутгийн ард олны дунд аман түүхээр хадгалагдан үлджээ. Тиймээс ч эрдэмтэн судлаачид Нанзадтай холбоотой домог түүх, ардын дууг гол хэрэглэгдэхүүн болгон судалсан байдаг. Нэрт Монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов “Монгол ардын аман зохиолын жишээнүүд” номондоо Тоорой бандийн дуунаас хэдэн бадгийг оруулсан байна. Тэрээр Торойн дууны тухай судалгаа хийсэн төдийгүй Торойн дууг нийтэлж, монгол ардын аман зохиол буюу ардын дууг сонирхох гадаадын монголч эрдэмтдэд анх удаа танилцуулсан байна. Үүний дараа Ц.Дамдинсүрэн 1944 онд “Торой банди” хэмээх өгүүлэл бичиж Үнэн сонинд хэвлүүлжээ. 1957 онд О.Жамбалжамц Торой бандийн домог, хууч яриаг цуглуулан нэлээд хэдэн жил боловсруулан “Торой банди” хэмээж жүжиг найруулан Сүхбаатар аймагт тоглуулсан юм. 1958 онд Бавуудорж “Торой бандийн тухай” хэмээх бэсрэг ном хэвлүүлсэн нь Нанзадын намтар түүхийг тодруулах чухал хэрэглэгдэхүүн болжээ. Ц.Дамдинсүрэн гуай “Торой банди бол сайн эр, муу хулгайч хэмээх хоёр нэртэй явсан хүн. Ардууд түүнийг сайн эр гэж магтдаг. Ноёд, хятадын зальхай худалдаачин түүнийг муу хулгайч гэж занадаг байсан… Торой банди бол тэмцэлт хүн хэмээн нотлон бичсэн” байна. Нанзадын олонд алдаршсан “Тоорой банди” хэмээх нэрийн тухай асуудал нэлээд маргаантай байдаг. Тухайлбал, “Торой банди”, Тоорой банди” гэх зэргээр чухам аль нь зөв байх тухай асуудал юм. Судлаачид эдүгээ дээрх хоёр янзаар бичдэг боловч эдгээр хоёр үгний угга санаа нь нэг мэт санагдана. Судлаач Ц.Бавуудорж “Торой банди” гэж бичих нь зүйтэй бөгөөд “Тоорой” хэмээх нь гахайн зулзагын торой биш, сарлагийн торой биш, харин өөр утгатай. Тоорой банди хошуу нутгийнхаа ард түмэн өөрийн туүхийн ярих дуртай өвгөн байсан гэж Дарьгангачууд ярьдаг. Торой банди Торой би торойгоод л байлаа” залуудаа. Арван тавны цагдаатай адил мордоод л хулсан шаргатайгаа торойгоод л заларчих л эр юмсандаа хөө гэж ярьдаг гэнэ. Хүрээний шоронгоос оргож гараад арван тавны цагдаа хэмээн алдаршсан цэрэгт хөөгдсөн ба хулсан шарга морьтой байсан нь үнэн. Иймээс энэ домог бол үнэн болов уу гэж санана” гэжээ. Б.Я.Владимирцов “Монгол овогтны аман зохиолын жишээ” хэмээх номондоо Торойн дууг галигчлан тэмдэглэхдээ “Тора” хэмээх нутгийн аялгуугаар тэмдэглэжээ. Харин Г.Жамсранжав “Торой банди” хэмээх өгүүлэддээ “Тоорой” банди хэмээн бичиж “Тооройлох” гэдэг үгнээс гаралтай хэмээн тайлбарлажээ. Харин бид үзэхдээ дээрх хоёр нэр бол бичлэгийн хувьд хоёр өөр янзаар бичигдэж байгаа боловч угга санаа нэг байна. “Торой банди” хэмээх нь олны дундаас эр чадал, авхаалж самбаагаараа торойн гарсан банди гэсэн утга санааг агуулдаг бол Тоорой банди” гэдэг нь элсэн говь цөлд байгалийн хатуу шалгуурыг даван өнө удаан жил ургадаг мод бол “Тоорой” мод билээ. Тиймээс Монголчууд эр зоригийн модыг “Тоорой” хэмээн нэрлэдэг. Мөн Нанзад багадаа хүрээ хийдэд шавилан сууж байсан мэдээ бий, Тэгэхлээр “Тоорой банди” хэмээх нэр бол эр зоригоороо гайхагдан шалгарсан хүнд олгодог цол юм. Учир нь Нанзадыг нас барсны дараа 40 гаруй сайн эрчүүд өөрсдийгөө “Тоорой банди” хэмээн нэрлэж байжээ. Тэгэхээр “Торой банди”, “Тоорой банди” хэмээх нь хоёулаа “шалгарсан, торойсон” гэсэн нэг утга санааг агуулж байна

түүх
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

05/23/2025

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

05/22/2025

Desant бүл нэмнэ

05/22/2025

Ж.Хатанбаатарыг эрх бүхий албан тушаалтан, жолооч нарынх нь хамт хойшлуулшгүйгээр баривчиллаа

05/22/2025

Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг АН-ын гишүүнчлэлээс хасчээ

05/22/2025

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

05/21/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.