Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Түүх: Зарлигийн төгсгөлд үг илүү бичсэн цэргийн яамны түшмэл,дэд сайд нарыг шийтгэсэн зарлиг
Фото

Түүх: Зарлигийн төгсгөлд үг илүү бичсэн цэргийн яамны түшмэл,дэд сайд нарыг шийтгэсэн зарлиг

coolНийтэлсэн: cool08/10/2018Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний хэл, бичиг бол тухайн үндэсний соёл, сэтгэлгээний дархлаа бөгөөд өөрсдөө хөдсөн дээл өмсөвч ном судраа 9 эрдэнээр чимэглэн дээдэлдэг бичиг үсгийн эртний нандин өв соёлтой. Монголын ард түмэн мандан бадарч байсан цаг үедээ ч, харийн дарлалын бэрх он жилүүдэд ч гэсэн бичиг үсгийн соёлоо хамгийн ихээр дээдлэн хамгаалж хойч үедээ залгамжлуулж байсан түүхэн сурвалж баримтууд хөтөлдөг ба тэдгээр бичиг үсгийн их өв соёлыг агуулагч бичээч, бичгийн хүмүүсийг их өндөр шалгуураар бэлтгэж байв. Жишээ нь: өвгөн бичээч Чойдоо гуай дурдахдаа ”Бид бараг 8 жил дан бичээчийн дадлага хийсэн юм” гэжээ. Тухайн үеийн бичээч нар бичиг үсгийн хэлбэр зурлага гоёмсог, үг үсгийн алдаагүй мөн үг найрууллагыг чандлан үздэг байжээ.”Манжийн болон Богд хаант Монгол улсын үед үг үсэг, найруулга зүйг зөрчсөн бичээч нарыг шийтгэсэн тухай баримт элбэг бөгөөд хуулиндаа тусгайлан заасан байжээ”
Жишээ нь: Сэцэн хан аймгийн Засаг Дуламжавын хошууны тамгын бичээч Ханан гэгч аймгийн туслагч жанжны ”Шийтгэх тушаалын” гэж бичих тушаалыг ”Хамаарсан” хэмээн ташааран бичсэний улмаас Түгээмэл Элбэгтийн 3-р (1853) оны эхнээс мөн төрийн 4-р (1854) оны 8 сар хүртэл 2 жил шахам хугацаанд байцаагджээ. Эцэст нь есөн малаар торгуулсан боловч бичээч Ханан унасан ганц мориноос өөр огтхон ч малгүй тул тэр ганц морийг нь явгалан хурааж аваад өөрийг нь 100 удаа ташуурдан яллаж байжээ. Мөн Бүрэн Засагчийн 9-(1890) онд Ханан гэгч аймгийн бэйс Цэрэндоржийн хошууны бичээч Гамид үзүүлье” гэж бичихийг “өгүүлье” хэмээн ганц үг ташааран бичсэний улмаас түүнийг 40 удаа ташуурдан шийтгэжээ. Манжийн хуулинд ”Ес торгох” албан ажил дээрээ алдаа гаргагсдыг торгох манжийн хуультай байжээ. Энэ нь ес, гурван ес, таван ес, гэх мэт үржүүлсэн торгууль юм. Нэг ес гэдэг нь: Морь 2, шар үхэр 2, үнээ 2, шүдлэн 2, бяруу 1-гээр бодож торгуул ноогдуулдаг байж. Үүнээс гадна “ташуурдах, шаахайдах” зэрэг шийтгэлээс эхлээд цаазлах ял хүртэл байсан бөгөөд энэ нь Манжууд өөрсдийгөө болон гар хөл болсон феодалуудын хэргэм цолны сүр хүчийг бадраан ард олны санаа сэтгэлийг мохоох нэгэн арга нь байсан байна. Богд хаант Монгол улсын үед ч гэсэн бичээчид тавих шаардлага өндөр байжээ. Үүнд: Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичгийн 9-р дэвтэр 55-р талд Түшмэлийн засаг 3-р аливаа ял хэлэлцэх нь зарлигийн зүйлд: Аливаа айлтгах бичгийн дотор хэрэглэх чухал үсгийг ташааран тасалдуулах, харилцан өөрчлөх, түшмэлийн зэргийг ташааран бичих, өргөж бичихийг ташааран, үсэг ташаарах бичсэн нь дүрэмд үл нийлэлцэх ба баллах, нөхөх, халах зэргийн учир бөгөөс цөм 40 ташуур занч. Хааны нэрд ташааран тохиолдуулбаас 80 ташуур занч. Түүнчлэн бусад яамны бичгийг ташааруулбаас 20 ташуур занч хэмээжээ. Мөн “Аливаа түшмэл бичээч албаны хэргийг алдаж ташаараад өөрөө ухаж гаргавал ялыг хэлтрүүл” гэж заасан байна. Үүнээс үзэхэд Манжийн үеийн хууль дүрэмтэй төстэй бөгөөд энэ нь тухайн цаг үеийн эрүү шүүлт, ял хүнд байсныг гэрчлэх, нөгөө талаар бичиг үсэг, хэл найруулгаа ихэд эрхэмлэн дээдлэх холч бодлого, ухааны гэрч бөгөөд өнөө үед глобалчлах хэмээх бодлогын дор том улс гүрнүүдийн хэл, соёл бага буурай үндэстний хэл соёлыг бөхөөх аюултай цаг дор бид бүхэн үүнээс сургамж авч бодууштай.

түүх
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.