Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Б.Чинбатад зориулсан хандивын тоглолтуудын тов шинэчлэгдэн гарчээ
Фото

Б.Чинбатад зориулсан хандивын тоглолтуудын тов шинэчлэгдэн гарчээ

coolНийтэлсэн: cool01/30/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээ авч, олон нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээг хориглосон тул БНСУ-д эмчилгээ хийлгэж буй хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбатад  зориулсан хандивын тоглолтууд хойшлогдсон билээ.

“PrayForChinbaFamily” хэмээх хандивын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Niciton&Friends” тоглолт 2020 оны гуравдугаар сарын 14-ний 17:00 цагт “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд товлогджээ. Тус тоглолтод “Баян монгол”, “Харанга”, “Соёл Эрдэнэ-Өргөө-Хөх тэнгэр”, “Хурд”, “Титэм”, “Камертон”, “Хар сарнай”, “Сүнс”, “Люмино” , “S4”, хамтлагууд болон Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, МУСТА С.Сэрчмаа, Т.Дэлгэрмөрөн, хийлч Ч.Дэлгэрцэцэг,  дуучин Анхмаа, Наагий, Наки, Gee, Мишээл нарын уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ.

Харин хандивын хоёр дахь тоглолт болох мэргэжлийн урлагийн байгууллагууд, уран бүтээлчдийн “Аравт” тоглолт 2020 оны гуравдугаар сарын 21-ны 16:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа товлогдсон байна. Тус тоглолтод Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын филармони, Монгол Улсын Консерватори, “Морин хуурын чуулга”, “Түмэн эх” чуулга, “Улаанбаатар” чуулга, “Бөртэ”, “Алтан ураг”, “UB DRUMS” хамтлаг болон Ардын жүжигчин П.Цэрэндагва, П.Мэндбаяр, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, Ө.Уянга, Э.Анхбаяр, гитарчин Д.Өлзий-Орших, морин хуурч Д.Шинэцог, лимбэчин Г.Адъяадорж, хийлч М.Хулан, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Г.Эрдэнэтунгалаг, Л.Чулуунбаатар, Э.Төрмандах, О.Гансувд нар оролцоно.

Дашрамд дуулгахад дээрхи хандивын тоглолтуудын зохион байгуулагчдаас “Үзэгч, хандивлагч та бүхний худалдан авсан тасалбар, хандив хэзээд хүчин төгөлдөр байх бөгөөд хандивын аян үргэлжилж байгаа тул тоглолтуудын товлогдсон өдөр үзээрэй” хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат болон түүний гэргий Ц.Сарнай нарын биеийн байдал сайжирч байгааг дуулгасан юм.

Тасалбарын үнэ

  • “Niciton & Friends” тоглолт: 30,000,  40,000, 60,000 төгрөг
  •  “Аравт” тоглолт: 25,000 төгрөг.

Тасалбар захиалахыг хүсвэл ЭНД дарна уу!

урлаг соёл хандив
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.