Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Б.Маргад: Монгол хүн аливаа зүйлийг хурдан сурах, эзэмших язгуур үндсэн сайн чанартай
Фото

Б.Маргад: Монгол хүн аливаа зүйлийг хурдан сурах, эзэмших язгуур үндсэн сайн чанартай

coolBy cool01/31/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Энэ удаагийн ярилцлагын буландаа МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөлийн дэд тэргүүн Б.Маргадыг урьж, түүнтэй цөөн хэдэн хором ярилцснаа уншигч танаа хүргэж байна. 

Сайн байна уу, Германд төрж өссөн Монгол охин олон нийтийн багагүй ажлууд хийсэн гэж дуулсан. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач? / Таны мэргэжил?

– Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баясгалан овогтой Маргад гэдэг. Би ХБНГУ-д улс төр, төр захиргааны удирдлага, олон нийтийн эрх зүйн чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд одоо мэргэжлийнхээ дагуу ХБНГУ-ын Бавари муж-д ажиллаж байна. Берлин хотод амьдарч байхдаа 2016 оноос хойш 4 жил амжилттай үйл ажиллагаа явуулж буй Берлин хот дахь оюутан залуусын “MAS-Berlin” холбооны тэргүүнээр саяхныг хүртэл ажилласан. Харин 2019 оны 2 сараас МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөлийн дэд тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.

 Зорилго тань юу вэ?

– Аливаа зорилго нь дотроо карьерийн, хувь хүний хөгжлийн, эрүүл мэндийн, бизнесийн, ажил мэргэжлийн, түүнчлэн алс хэтийн болон ойрын гэх мэт маш олон төрөл бий шүү дээ. Тэр бүгдийн тухай ярьвал маш өргөн сэдвийг хамрах байх. Хамгийн эхэнд санаанд бууж байгаа ойрын зорилго бол одоогийн мэргэжлээрээ дараагийн шатны сургуульдаа суралцах. Ажлын мэдлэг, чадвар, дадалтай болох. Тийм учраас залуу эмэгтэйг хувьд мэдлэг эзэмших, суралцахад ахиухан цаг зориулахаар шамдаж байна. Ер нь том жижиг ямар ч бай тавьсан зорилгынхоо ард гарна гэдэг нь надад бахархалтай санагддаг.

Залуу хүний хувьд яг юуг өөрчлөхийг хүсдэг вэ? Түүнд оруулах таны оролцоо юу вэ?

– Нийгэм гэдэг өөрөө хамтын бүтээл, нийтийн бүтээл байдаг. Дэлхийн аль ч улс орон байсан адилхан. Иймд хүн бүрийн, ялангуяа манай монгол залуу үеийн идэвхтэй зөв хандлага бүхий оролцоо эх орон, Монголын хөгжилд маш их хэрэгтэй санагддаг. Тиймдээ ч оюунлаг бөгөөд хариуцлагатай, ухамсартай байхаас эхэлмээр юм уу даа. Гадаадад сурч, амьдарч байгаа залуучуудын их хүч, шинэ импульс, шинэлэг бодит санааг цуглуулж, тэдгээрийг хэрэгжүүлэхийг маш их хүсдэг. Эх орныхоо ирээдүйн төлөө залуус бид хоорондоо нэгдэж, бүгд хамтран нийгмийн зөв урсгалыг үүсгэхийг уриалмаар байна.

Танай МЗХ-ХБНГУ дахь салбар зөвлөлийн зүгээс эрдэм шинжилгээний бага хурал, илтгэлийн уралдааныг анх удаа германд зохион байгуулах гэж байгаа гэж сонссон. Энэ талаар хуваалцаач?

– Энэ хурлын үр дүн, онцлог нь юу вэ? МУ-н тав дахь Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа хилийн чанадад амьдарч буй монгол залуусын дунд зохион байгуулагдаж буй “Монгол улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал, илтгэлийн уралдаан маань 2020 оны 02 сарын 01-нд Мюнхен хотод болно. Уг хурлыг МЗХ-ХБНГУ дахь салбар зөвлөл нь Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам, Ханнс-Зайделийн-Сан, Монгол Германы хамтарсан Отгонбаяр сантай хамтран зохион байгуулж байна. Энэхүү эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд маш олон тооны илтгэлүүд хүлээн авсан ба зохион байгуулагдаж буй хурлын танхимаас хамааран оролцогчдын тоо хязгаартай байгаа. Маш богино хугацаанд хуралд 150 хүн ХБНГУ-д болон Европын холбооны бусад орнуудадааc бүртгүүлсэн учир цахим бүртгэлийг бид хаагаад байна. Үүнээс харахад энэхүү академик гэдгээрээ онцлогтой хурал маань үнэхээр цагаа олсон зөв арга хэмжээ болж байгаа гэж санагдлаа. Мөн дээр дурдсан санааг гадаадаас эх орон руугаа оруулж, хэрэгжүүлэхэд их таатай нөхцөл, боломж гэж харж байна. Одоогоор бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд манай холбооны ТУЗ болон нийт гишүүд эхний өндөр хэмжээний арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.

 Таны ойрын төлөвлөсөн ажлууд?

– Эхний ээлжинд шалгарсан тэргүүн илтгэгчийн санааг Монголдоо хэрэгжүүлэх, цаашдаа энэхүү арга хэмжээг 2 жил тутамд зохион байгуулж, шинэлэг санаа санаачилгыг монголдоо нэвтрүүлэх бодолтой байна. Хувьдаа төлөвлөсөн ажил бодол санаанууд их байна аа. Хамгийн энгийнээс эхлэхэд л хичнээн их ажилтай байсан ч өөртөө бага ч эгсэн цаг гарган авсан олон номнуудаа тогтмол орой болгон унших, төгөлдөр хуур дээрээ шинэ дуунууд сурах, эх монгол хэлээ илүү сайжруулах гэх мэт. Мөн “хэлтэй бол хөлтэй” гэдэг учраас хамгийн ойрын төлөвлөгөөндөө 1-2 гадаад хэлийг дахин нэмж сурах бодолтой байгаа.

Монгол хүний давуу тал болон ялгаа юу вэ?

– Монгол хүн аливаа зүйлийг хурдан сурах, эзэмших язгуур үндсэн сайн чанартай байдаг юм шиг санагддаг. Энэ нь эртнээс уламжлагдан ирсэн нүүдэлчин ахуй соёл, бидний аж амьдралтай холбоотой юм болов уу? Монголчууд нүүж очсон газартаа хурдан дасан зохицож, бүхий л ахуй амьдралаа зохицуулж амьдарсаар ирсэн. Бид 3,2 сая хүн амтай хэдий ч их оюунлаг ард түмэн. Энэ өгөгдсөн чанарыг эерэгээр, эрчимтэйгээр ашиглацгаамаар байна.

-Цаг зав гаргасан таньд баярлалаа.

МОСАХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.