Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Наро Банчэн гэгээн: Эцэг эх үр хүүхдээ тоолшгүй олон аюул ослоос хамгаалж байдаг
нийтлэлчид

Наро Банчэн гэгээн: Эцэг эх үр хүүхдээ тоолшгүй олон аюул ослоос хамгаалж байдаг

coolBy cool02/02/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүвийн айлдсан сургаалаас хүргэж байна.

“Бид бусдын хайр энэрлийн хүчээр амьдралаа эхлүүлж, бусдын тус дэмээр сурч боловсорч, бусдын тус дэмээр аж төрдөг. Энэ хорвоод төрсөн цагаасаа эхлээд л бид эцэг эхийнхээ энэрэл хайрын хүчээр хүн болж, өсөж торнидог. Эцэг эх маань биднийг тоолшгүй олон аюул ослоос хамгаалж, бидний амь насыг тоолшгүй олон удаа аварсан байдаг. Тэд бидний төлөө өдөр бүр сэтгэлээ чилээж, бүхий л амьдралаа бидний тусын тулд зориулж, бидний төлөө амьдардаг. Загнаж зэмлэх нь хүртэл бидний тусын тулд, биднийг битгий зовоосой, битгий алдаж эндээсэй гэсэндээ зэмлэдэг.

Хожим харамсахгүйн тулд эцэг эхээ амьд байгаа дээр эцэг эхийнхээ ачийг хэдий чинээ санана төдий чинээгээр ачийг нь хариулж, санаа сэтгэлийг нь зовоохгүй байх юмсан гэх хүсэл төрнө. Эцэг эхийгээ ачласны буян хэмжээлшгүй их болохыг Бурхан багш айлдсан байдаг.

Өдөрт ядаж гурван удаа эцэг эхийнхээ ачийг санаж чадвал бидэнд гурван удаа эцэг эхийгээ ачлах хүсэл төрнө. Өдөрт гурван удаа зөв хүн байх юмсан гэх хүсэл төрнө. Бидний амьдрал эерэгээр өөрчлөгдөх гурван боломж”.

“Дадал зуршлыг дагаж өөрчлөгдөх нь сэтгэлийн нэг чадамж. Бусдыг гэсэн хайр энэрлийг сэтгэлдээ дагуулвал аажим аажмаар бусдыг хайрлах чанарт сэтгэл дадаж ирнэ. Энэрэл хайр хэдий чинээ сэтгэлд дадна тэр чинээгээр муу сэтгэлийн хүч суларч хором мөч бүхэнд аз жаргалтай байх болно”.

“Аливаа мэдээллийг ажиглан шинжлэлгүйгээр итгэх нь хов жив, худал үгэнд автаж сэтгэл хямрахын шалтгаан болдог бол учир шалтгааны үүднээс нягтлан шинжиж үнэн, худлыг ялгадаг байх нь сэтгэлээ худал хуурмагаас сахихын уг суурь болно”.

“Бидний амь нас мөнх биш. Маргааш амьд байхын баттай баталгаа байхгүй ч сэтгэлээ сургаж чадах ухаант хүний биеийг олж төрсөн нь одоо бидэнд байгаа боломж. Аз жаргалыг гаднаас, ирээдүйгээс холоос хайх шаардлагагүй.

Өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрч жишээ нь эрүүл, ухаан саруул …… байгаадаа сэтгэл хангалуун, бусдыг хайрлах сэтгэлээ хөгжүүлж бусдад тустай байвал хором мөч бүхэнд аз жаргалтай бөгөөд утга учиртай амьдарч чадна”.

“Гэр бүлд нэг ууртай хүн байхад бусдын тайван байдлыг үгүй болгодог бөгөөд уурын мөн чанар нь сэтгэлийн амгалан байдлыг үгүй хийж бусдыг хорлох сэтгэл юм. Тиймээс гэр бүл болон бусдыг чин сэтгэлээсээ жаргалтай байгаасай гэсэн сэтгэлийг дадал болгосноор өөрийн сэтгэл дэх уур багасаж, улмаар бусад хүмүүсийн сэтгэлд ч амар тайван, таатай нөлөө үзүүлэх бөгөөд эв түнжин батаждаг”.

“Aлдаагаа бусдад тохдог хүн алдаагаа ухаарч хөгжих боломжгүй байдаг. “Тэрнээс боллоо, тэр намайг уурлуулсан” гэх үед тэр хэн нэгэн нь өөрийг нь удирдсан нэгэн болно. Харин “Надаас боллоо, би өөрөө уурласан” гэх үед жолоодлого өөрийн гарт байх бөгөөд уурлахгүй байх нь ч өөрийн сонголт болж алдаагаа ухааран хөгжих боломж үргэлж бий болдог”.

“Эрүүл хэрнээ зарим хүмүүс бусдад байгаа зүйлс надад алга, жаргалтай байх шалтгаан байхгүй мэт гомдлоох хүмүүс байна. Гэвч аз жаргал хүн бүхэнд харилцан адилгүй. Жишээ нь хоёр хөл нь өвчтэй хүний хувьд алхаж чадвал маш аз жаргалыг мэдрэх болно. Гэтэл эрүүл алхаж чадаж байгаа хүмүүс энэ үнэ цэнээ мэдэрвэл маш аз жаргалтай байх ч боломжтой . Өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрч сэтгэл ханамжтай байж чадахгүй л бол шунал, хүсэл хязгааргүй учраас юу ч байсан жаргалтай байх боломжгүй. Тиймээс өөрт байгаа зүйлсийн үнэ цэнийг мэдэрч сэтгэл ханамжтай байж чадвал жаргалтай байх маш олон шалтгаан бидэнд бий”.

“Өглөгч сайхан сэтгэлээс болж хохирлоо гэх хүмүүс байна. Энэ бол ухаан дээр суурилаагүй сайхан сэтгэл. Сайхан сэтгэлтэй гээд хайч гуйсан учраа мэдэхгүй хүүхдэд хайч өгдөггүй шиг сайхан сэтгэл бол ухаан дээр суурилах хэрэгтэй. Аливаа үйлийн үр дүнг бодож үзээд өөр бусдад хорлолтой бол хорьж, тустай бол хийдэг байх нь хожим харамсал дагуулахгүй. Ухаан дээр суурилсан сайхан сэтгэлээс сайн үр дагавар гарахаас биш муу үр дагавар гарахгүй”.

“Хүний адгуус амьтнаас ялгарах гол ялгаа нь нөхцөл байдлыг ажиглан шинжиж сайн мууг ялгаж салгах оюун ухаан. Адгуус амьтад таван мэдрэхүйд тааламжтай мэдрэмж байвал зөв бурууг ялгаж чадахгүй түүнд шунадаг. Зарим хүмүүс согтуурал, мансуурлын зүйл их хэрэглэж ачит эцэг эхээ зовоож өөртөө ч асуудал үүсгэж байна. Ямарваа нэг тааламжтай мэдрэмжийн үр дүн нь өөр бусдад асуудал хор уршиг тарьж байвал хорих хэрэгтэй. Гэмт явдлын хор уршгийг ухаарч ойлгоод муу явдлаас холдож чадах нь ухаант хүний шинж”.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.