Баткагийн “утга учир”

Гачууртын Л.Чинбатын охин Номингийн нөхөр бчируюу нийтэд “Mongol hd”-ийн Батка хэмээн танигдсан Г.Бат-Эрдэнэ инстаграм хуудаснаа эхнэрийнхээ зураг нийтэлж, “утга учир” хэмээн тодотгожээ.

Батка олон нийтийн сүлжээнд чамгүй олон фентэй.
Хошин мэдрэмж, амьдралын хэв маягаараа олныг дагуулсан тэрээр зөвхөн эхнэрээ хайрладаг гэдгээ цахим сүлжээгээр “байнга” зарладаг.

Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ нарын гэр бүлийн амьдралыг сонирхох хүмүүс чамгүй бий.
Тэд 3 сайхан хүүтэй.
Батка эхнэртэйгээ танилцсан тухайгаа “Би багадаа цэцэрлэгийнхээ нэг охины орыг байнга хурааж өгдөг байлaа.

Хожим нь миний 3 хүүгийн ээж, хань минь болно гэж харин ёстой төсөөлөөгүй шүү” хэмээн өөрийн олон нийтийн сүлжээ хуудаснаа сонирхуулж байсан түүхтэй.

