Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар оюутан байхдаа үерхэдэг байсан уу
Нийтийн дууны “учиртай гурван толгой” гэгддэг дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын “дуулиан” дуусахгүй нь.
Найздаа бяцхан охиныхоо аавыг “алдсан” Э.Чулуунчимэг эртний нэгэн ярилцлагандаа “Манай нөхрийг Х.Мөнгөнцэцэг найз маань анх надтай танилцуулсан. Тэд нэг анги” хэмээн ярьж байсан түүхтэй.
Хэдхэн хоногийн өмнө сошиалд оюутан Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын гэрэл зураг дэлгэгдлээ. Тэд нэг ангийн найзууд байсан төдийгүй, Э.Чулуунчимэгээс өмнө хайр сэтгэлийн холбоотой байсан, үерхэдэг байсан гэх мэдээлэл гарав.
Үнэн худлыг хэн мэдлээ, ямартаа ч гуравдахь хүүхдээ хүлээж буй тэд Э.Чулуунчимэгийн нэр хүндийг ашиглан олны болоод авлаа.