Гониогийн хүү гоё дээрээ тавьж байгаад селфи хийв
УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн хүү Г.Эрдэмхишиг сүүлийн үед сошиалд нэлээд идэвхитэй байх болсон.
Түүний ийнхүү сошиалд “хайртай” болсны учир УИХ-д нэр дэвшиж магадгүй гэсэн таамаглалыг батлах шиг.
Загварын ертөнцөөс эхнэр буулгасан тэрээр тунчиг чамин хээцэр хувцасладаг бололтой. Өөрийн цахим хуудастаа “Толь бас Өрөг” гэсэн сэдвээр сэлфи хийж нийтлэсэн байна.
Харин түүний танил найз нөхөд нь эхнэрээсээ зөвлөгөө ав, одоо л сэлфи хийж сурах нь дээ гэсэн сэтгэгдэлүүдийг үлдээсэн харагдана.
Дашрамд дуулгахад, АН-ын туршлагатай лидерүүдийн нэг Р.Гончигдорж Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг, Г.Төрхишиг хэмээх дөрвөн хүүхэдтэй.
Хүүхдүүд нь бүгд гадаадад боловсрол эзэмшсэнээс гадна, хүмүүжил сайтай гэдгийг ойр тойрныхон нь ярьдаг.